АНУ-ын Төрийн өр 15 их наяд долларыг хол давжээ. Энэ үзүүлэлт нь АНУ-ын ДНБ-нээс нэг хувиар л бага аж. Шинжээчдийн ярьж буйгаар энэ байдал нь  хөрөнгө оруулагчдын болгоомжлолыг хараахан төрүүлээгүй л байна. Гэхдээ АНУ ирээдүйд  түүнтэй хамт санхүүгийн бүх зах зээлүүд өнгөрсөн зуных шиг адил  шинэ   хямралын давалгааны босгон дээр тулж мэдэх юм. Цагаан Ордон, Конгрессын хоорондын төрийн зээлийн дээд хэмжээг нэмэх асуудлаас болж гарсан сөргөлдөөн хөрөнгийн биржүүдийг хямралд оруулж, дэлхийн хамгийн  том  рейтингийн Standart end Poors агентлаг нь АНУ-ын зээлийн рейтингийг  бууруулж байсан.

    АНУ-ын дотоод дахь Барак Обамагийн шүүмжлэлүүд, Америкийн дэлхийн эдийн засгийн системийн ноёрхолыг эсэргүүцэгчид уур хийлэнгийн шинэ шалтагтай болов. АНУ-ын төрийн зээл нь  ой ухаанд багтамгүй 14 оронтой тоонд  хүрч 15 их наяд 33 тэрбум 607 сая 920 доллар 32 центэнд хүрэв.   Чухамдаа нарийн тодорхой тоо баримт нь  тус улсын сангийн  яамны шинэ  илтгэлд  байх аж.  Барак Обама засгийн эрхэнд  байх сүүлийн гурван жилд төрийн зээл 1,5 дахин өссөн нь Цагаан Ордны одоогийн эзэнгийн рейтингийг төдийлөн нэмээгүй юм. Энэ байдал нь  зөвхөн түүнийг л түгшээж байна. Зах зээлүүд огт  өөр асуудлуулыг сонирхож байна гэж “Солид” санхүүгийн хөрөнгө оруулалтын  компаний  шинжээч Владимир Свинаренко үзээд  «Одоогийн байдлаар хөрөнгийн зах зээлүүд   европын асуудлуудад болон европын өр дээр төвлөрөөд байна. Үүнтэй холбогдуулан америкийн зах зээлийн өрийн хурцадмал байдал нь  америкийн асуудлыг шийдвэрлэх талын  тоглогчдын тухайн байдалд шилжигдэнэ. АНУ-ын төрийн зээлийн дээд хэмжээтэй холбоотой асуудал нь  хөгжлийнхээ эхэнд байгаа бөгөөд, энэ асуудлаар маш олон шүүмжжлэл, мэтгэлцээний гэрч  болно» гэлээ.

   Жилийн эцсээр АНУ-ын төрийн зээлийн түвшин ДНБ-ний хэмжээнд хүрнэ гэж шинжээчид таамаглаж байна. Тэрнийг 15,2 их наяд гэж үнэлж байгаа юм.  Америкчуудын эрс шүүмжилдэг европын холбооын  нормоор бол төрийн зээлийн дээд хэмжээ нь ДНБ-ний 60 % илүүгүй байх ёстой юм. АНУ-ын Конгрессын бүгд найрамдахчууд, ардчилагчид төрийн зээлийг багасгах төлөвлөгөөг зөвшилцөж чадна гэдэгт хөрөнгө оруулагчид найдаж байна гэж “Промсвязьбанкны ” шинжээч Антон Захаров хэлэхдээ «Сүүлийн үеийн Бүгд найрамдах, Ардчилсан намын төлөөлөгчдийн тайлбарлаж байгаагаар тэд  нэгдсэн шийдвэрт хүрч чадна гэж байна. Магадгүй, энэ тохиолдолд бид наймдугаар сард   АНУ-ын төрийн зээлийн дээд хэмжээг тогтоохтой холбоотой гарсан шүүмжлэлээс үүдэн Стандарт энд Пуурс агентлагаас АНУ-ын ззэлийн рейтингийг бууруулсан шиг тийм байдлыг үзэхгүй ч байж мэднэ. Үйл явдал сөргөөр өрнөхийг  үгүйсгэж болохгүй л дээ. Тиймээс оны сүүл ойртох тусам зах зээлийн бууралттыг өдөөсөн    ямар нэгэн сөрөг мэдээллүүд гарч ирж магадгүй л юм» гэв.

   Сүүүлийн үеийн мэдээгээр бүгд найрамдахчууд, ардчилагчид нь америкийн төрийн зээлийг 1,5 их наяд доллароор багасгах төлөвлөгөөг бараг л зөвшилцжээ.Үүнийгээ зарлагаа багасгаж, татвараа нэмэгдүүлснээр хийх юм. Түүнчлэн, цэргийн ашиглаагүй төсвөө ажилгүйдлийг болон эмнэлгийн туслалцаа авахад   дэмжлэг үзүүлэхээр  чиглүүлэх аж.