Ойрын үед ус хамгийн үнэтэй байгалийн баялаг болж мэдэх нь. Оросын болон Монголын экологууд дэлхийн хамгийн их цэнгэг усны  нөөцтэй - Байгал нууранд цутгадаг гол мөрөн  бохирдолтыг  доод хэмжээнд нь хүртэл бууруулахаар ажиллаж байна.   Байгал нуур Орос улсын нутаг дээр  байдаг ч гэсэн, түүний сав газарт Монгол улсын олон арван гол мөрөн цутгадаг Сэлэнгэ ордог юм. Сэлэнгэ мөрөн рүү  Кяхтинка гол  цутгадаг.  Ойрын үед энэ гол дээр орчин үеийн цэвэрлэх байгууламжийг барина.  Энэхүү  асуудал нь Хиагт хотын ус сувгийн нэг  хоолой  эвдэрсний дараа яригдах болсон юм. Бохир ус Кяхтинка гол руу орж Буриад улсын хамгийн бохир голын нэг болжээ. Буриад улсын Байгал орчны  хяналтын удирдах тэргүүн Константин Дрёмов хэлэхдээ  «Кяхтинка гол  Монгол улс руу усаа цутгадаг Оросын  цорын ганц гол. Харин дараа нь тэр Сэлэнгэ мөрөнтэй нийлж, Байгал  нуур руу усаа цутгадаг . Ослын дараа хотын цэвэрлээгүй бохир ус  голын ус руу шууд орж, орон нутгийн оршин суугчдыг төдийгүй монголын талыг  түшээсэн юм» гэлээ.

    2010 онд Буриад улсын хяналтын байгууллагуудын хяналт шалгалтан дор ослын дараах  бохир усыг зогсоосон аж.  Одоо орон нутгийн Орон сууцны байгууллагууд хамтран голын бохирыг цуглуулан, Хиагт хотын цэвэрлэх байгууламжинд хүргэж байна. Сүүлийн үеийн судалгаагаар тус голын ус цэвэр болсон гэх боловч, тулгамдсан асуудлыг бүрэн шийдэж хараахан чадаагүй байна. Энэ асуудал нь 10-р сард болсон Хил дамнасан голын усыг хамгаалан, ашиглах асуудлаар Монгол-Оросын Засгийн газруудын бүрэн эхрт төлөөлөгчдийн  хийсэн зөвлөгөөн дээр хэлэлцэв. Хиагт хотод цэвэрлэгээний шинэ байгууламж байгуулах тухай шийдвэр гаргажээ.

     «2012 онд хоногт гурван мянган шоо метрийн хүчин  чадалтай   цэвэрлэгээний байгууламжийн барьж байгуулах ажлыг эхлэхээр төлөвлөөд байна. Түүний санхүүжилтийг Холбооны “Байгал нуурыг хамгаалах болон Байгалийн нутаг дэвсгэрийн  нийгэм-эдийн засгийн хөгжил” зорилтот хөтөлбөрт суулгаж өгсөн юм. Төсөл бэлэн болсон. Бид дараа жилийн эцэс гэхэд  энэ гол Монгол улсыг түгшээхээ болино  гэж бодож байна» гэж  Константин Дрёмов хэллээ. Кяхтинка голоос гадна хил дамжин урсдаг Сэлэнгэ, Желтура, Жидинкр болон Киран гол мөрнүүд  Буриад улсын хяналтанд байна. Сүүлийн гурван жил Орос, Монголын  экологчдын хүчин чармайлтаар дээрхи голын ус харьцангуй цэвэршсэн юм.