11-р сарын 17-18-нд Венад МАГАТЭ-гийн удирдах зөвлөлийн хуралдаан болж байна. Ираныг үй олноор устгах зэвсэг үйлдвэрлэж байгааг батласан агентлагийн тэргүүн Юкия Аманогийн шуугиан тариад байгаа илтгэлийг хэлэлцэх юм. Үүний хариуд Тегеран “батлагаа, нотолгоотой хариу ” илтгэлийг  бэлтгэж сонирхогч олон улсын бүтцүүдэд өргөн барина гэж мэдэгдсэн. Энэ тухай Ираны ГХЯ-ны тэргүүн Али Акбар Салехи мэдээлсэн юм.

  МАГАТЭ-гийн шуугиан тарьсан илтгэл дахин  Ираныг тойрсон хурцадмал байдал үүсгэв. Уг баримт бичгийг тус улс цэргийн чиглэлтэй цөмийн хөтөлбөртэй  байж “болзошгүйд” түгшисэн  нэр томъёогоор дүүргэжээ.Дашрамд хэлэхэд, илтгэлд мэдээлсэн зүйлүүд нь зөвхөн таамаглал төдий аж.  Тэдний ихэнх нь үүний өмнө нийтлэгдэж байсан бөгөөд ямар нэгэн  гойд сонирхол татаж байсангүй. Гэтэл МАГАТЭ-гээс тараасан тэдгээр мэдээлэл нь маш их анхаарал татав. Өрнөдийнхөн  болон Израиль шинэ хүчээр Иран улсыг дэлхий нийтэд аюултай, түүний эсрэг шинэ хоригууд авах хэрэгтэй гэж үзэж байна. Оросын ГХЯ  өөрийн зүгээс МАГАТЭ-гийн илтгэл нь таамаглалын цуглуулга гэж үзэж байна. Баримт бичигт уг цөмийн хөтөлбөр нь цэргийн бүрдүүлэгч гэж үзэх  тодорхой зүйл үгүй, энэ асуудлыг улс төржүүлж буй нь илт байна.

    Оросын ГХЯ-ны Олон улсын эдийн засаг, олон улсын харилцааны дээд сургуулийн шинжээч Андрей Володин  ийм байр суурьтай байна. «Орос улсын ГХЯ яриа хэлэлцээ явуулах шаардлагатай гэж  үзэж байна.  Мэдээж хэрэг, Өрнөдийнхний Ливийн балмад явдал мухардалд орсон. Ийм мухардал Сирийг хүлээж байна. Өрнөдийнхөн хоёр мөргөлдөөнийг тэсвэрлэхгүй. Дээр нь Ираны мөргөлдөөн нэмэгдэнэ.  Талууд ямар зорилго тавьж байгаа юм бэ? АНУ өөрийн хуучныг баримтлагч сонгогчиддоо  ираны  цөмийн хөтөлбөр болон цөмийн зэвсгийг дэлгэрүүлэх дэглэмд, түүнчлэн Израилийн аюулгүй байдалд  түгшиж байна гэдгээ харуулахыг хүсч байна. Харин байдал тун хүнд байгаа. Цөмийн зэвсгийг дэлгэрүүлэхийн эсрэг асуудал  эрхэлдэг шинжээчид ливийн хямрал нь тодорхой хэмжээнд  дэглэмийг хэрэгжүүлэхгүй байх боломжийг бууруулсан гэж ярьжээ. Ираны хувьд бол тус улс нь цөмийн хөтөлбөрийг дэлгэрүүлэхгүй Гэрээнд гарын үсэг зурсан, үүнийг тооцох ёстой юм. Иранд янз бүрийн дарамт шахалт үзүүлэх нь эсрэгээр эргэж болох аюултай юм» гэж Андрей Володин  үзэж байна.

   Гэсэн хэдий ч МАГАТЭ-гийн илтгэл АНУ, ЕХ, Израиль  Тегеранд шахалт үзүүлэхээр шийдсэн хэлэлцээгээ сэргээх үндэслэл боллоо. Мэдээж хэрэг  ЕХ, Герман, Францын багана нь цэргийн хүч хэрэглэхийг үгүйсгэж байгаа юм. Гэтэл израилийн хэвлэлийн саяхны мэдээлснээр, европын орнуудын зарим улсын  удирдагчдын хувьд ийм мэдээлэл нь болзошгүй бололтой.  Оросын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров Тегераны цөмийн хөтөлбөрийг тойрсон асуудлыг  устгах зорилготой  кампани нь зохиомол бөгөөд дэглэмийг солих зорилго тавьжээ гэж үзэж байна.

    МАГАТЭ-гийн илтгэлийг хэлэлцэхийн өмнө  өрнөдийн хэвлэлд Ираны эсрэг “цахилгаан дайны” зохиол тарсан байжээ.  Ингэхдээ, өрнөдийн болон израилийн стратегүүд шидүүр буцаж ирдэгийг мартаад байх шиг байна. Байнгын зах хязгааргүй  шахалтанд орсоор байгаад Тегеран нь жинхэндээ эсэргүүцэн  цөмийн хөтөлбөр бий болгож, өөрийгөө өрнөдийн заналхийллийн өмнө аюулгүй болгохоор бодсон байж болох юм. Иракийн болон Ливийн хувь заяаг, ираны эрх баригчид өөри йн нутаг дэвсгэр дээр явуулж чадахгүй. Юутай ч гэсэн Тегераны мэдэгдэл нилээд тодорхой бөгөөд:  Иран нь бусад орнуудын эсрэг түрэмгийлэл төлөвлөөгүй, гэхдээ түрэмгийллийн хариуд   цохилт өгөх болно гэжээ.  Нөгөөтэйгүүр, Исламын улс Орос улсын шаардаж байгаа яриа хэлэлцээ явуулах процессыг үгүйсгээгүй байна. Өрнөдийн улс-төрийн хүнд суртлын машин тус улсын төлөөлөгчидтэй яриа хэлэлцээг  “цэгтээ буцахыг  ” давах болов уу ? гэдэг л байна.  Нэн шинэ түүхэнд ийм явдал гарсан шүү.