Берегов хоолойн Чукоткийн эргээр  Өмнөд солонгосын Oriental Angel  усан онгоцны бүхээгт   гал авалцжээ. Тус багийн 89 хүн аврагдаж багийн ахлагч гал унтраах үеээр амь үрэгджээ. Онгоцны доод талд байсан загасны гурилаас гал гарсан аж. Багийнхан гамшгийн  дохио өгөхгүй өөрсдийн хүчээр унтраах гэж оролдож байсан аж. Далайчид салаар хөвөн  усан онгоцоо орхин явжээ. Тэднийг ойролцоо байсан онгоц бүхээгтээ авчээ. Одоо  Анадырь дүүргийн ойролцоо багаа шилжүүлж байна. Тун удалгүй осолд орсон онгоц  Наварин буланд зангуугаа хаяжээ. Энэ үеээр нефть- бүтээгдэхүүн хаягдаагүй байжээ.