Афганистаны нийслэлд хоёрдахь өдрөө зохиогдож байгаа Лойя жиргийн /Афганистаны дээд чуулган/ үеээр тус улсын нийслэлийн орон сууцны хороололд босогчид тийрэлттэй гурван сум тавьжээ. Энэ тухай Риа-Новости агентлагийн сурвалжлагч уламжилжээ. Буудлага орон нутгийн цагаар өглөөний 08.00 болжээ. Нэг сум нь  Афганистаны дээд чуулган болж байгаа Баг-е Бала дүүрэгт унасан бол, хоёрдахь сум нь зэргэлдээ замын уулзвар дээр хотын цагдаагийн дөрөвдүгээр тойрогт тусчээ. Бүх дэлбэрэлтүүд нь Кабул дахь Оросын ЭСЯ-нд мэдрэгдсэн байна. Урьдчилсан мэдээгээр дор хаяж  хоёр хүн шархаджээ.