Өнөөдөр Кувейтэд  сөрөг хүчний талынхан парламентын байрыг эзлэн  авахаар оролджээ.  Босогчид байрны хурлын их танхимд  орж, Кувейтын төрийн дууллыг дуулж, төдөлгүй  байрнаас гарч явжээ. Ерөнхий сайд Насера аль-Мухаммед аль – Ахмед ас- Сабахыг огцрохыг шаардсан жагсаалд оролцогчдыг тараасны дараа парламентын байрыг эзлэн авах ажиллагаа эхэлжээ.  Эмирийн дүүг сөрөг хүчнийхэн авилгалд буруутгаж байгаа юм. Тэрээр 2006 онд сайд нарын танхимыг тэргүүлж байсан бөгөөд одоо хирнэ орон нутгийн депутатууд засгийн газрын тэргүүнд олонхи үл  итгэж байгааг тунхаглахыг оролдож буй юм.