АНУ Таиландын  ерөнхий сайд Йинглак Чинават тэргүүтэй иргэний шинэ засгийн газрыг  бүрэн дэмжиж байгаа юм гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хилари Клинтон мэдэгдлээ. АНУ- ын Төрийн нарийн бичгийн дарга энэ долоо хоногт Индонезийн Балид болох Зүүн-Азийн ДХУ-ын өмнө Тайландад богино хугацааны айлчлал хийж байгаа юм. Пүрэв гаригт Клинтон сүүлийн  50 жилд тус улсад болж байгаагүй хүчтэй үерт нэрвэгдэгсдийн төвд очихоор төлөвлөжээ. Үер үргэлжилсэн   гурван сарын турш тус улсад нийт 570 хүн нас барж,  цагаан будааны тариалангийн хэдэн сая га талбай усанд автаж, хэдэн мянган үйлдвэрүүд ажлаа зогсоогоод байна. АНУ үерийн сүйрлийн хохирлыг арилгахад зориулан 10 сая долларын тусламж үүний өмнө үзүүлсэн тусламжиндаа нэмж олгохоор шийдвэрлэжээ.