Америкийн цэргийн нисдэг тэрэг лхагва гаригийн шөнө афганистаны өмнө зүгийн Газни тосгонд унасан гэж Пажвак агентлаг мэдээлжээ. Америкийн цэргийн хэвлэлийн албанаас мэдээлснээр бүхээгт техникийн эвдрэл гарсан учраас нисдэг тэрэг  Карабаг тосгонд  ослын буулт хийсэн аж. Осол болсон газар тус дүүргийг бүслэлтэндээ авсан аврах багийнхан  болон цэргийнхэн иржээ. Шөнийн турш засвар-үйлчилгээний ажил явагдаж, лхагва гаригийн өглөө нисдэг тэрэг хөөрч, бааздаа ирсэн гэж хэвлэлийн албанаас мэдээлэв. Талибуудын хэвлэлийн нарийн бичгийн дарга Забиулла Моджахед сэтгүүлчдэд хийсэн мэдээлэлд: нисдэг тэргийг  “Талибан” радикал хөдөлгөөний дайчид газраас галлаж унасгасан гэжээ. Моджахедын яриагаар онгоцод байсан нилээд хэдэн цэргийн хүн  амь үрэгджээ.