Оросын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров  өнөөдөр Индонезид болох Зүүн-Азийн дээд хэмжээний уулзалтанд оролцоно.Уулзалтын үеэр Зүүн-Азийн уулзалтын  цаашдын хамтын ажиллагааг хөгжүүлэх арга хэмжээг  хэлэлцэхээр төлөвлөж байна. Түүнчлэн, олон улсын болон бүс нутгийн тулгамдсан олон асуудлуудыг хэлэлцэх аж. Зүүн-Азийн уулзаллтын  механизм  нь  2005 онд Зүүн-Өмнөд Азийн орнуудын /АСЕАН/ санаачилгаар  байгуулага юм. Тэргүүлэх зорилгоор бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг бэхжүүлэн, эдийн засгийг хөгжүүлэхээр тодорхойлжээ. Бодит харилцан ажиллагааны гол чиглэлүүдээр  санхүү, эрчим хүч, онцгой байдал, эрүүл мэнд, боловсролын салбаруудыг тодорхойлжээ. Оросын гадаад яам Зүүн-Азийн уулзалт нь   АНД-н орнуудын бүс нутагт бүх нийтийн, тэнцвэртэй болон нээлттэй аюулгүй байдлын чухал хүчин зүйл бүрэлдэн тогтож байна гэж үнэлж байна. Зүүн-Азийн ДХУ  нь бүс нутгийн бүх улс орнуудад заналхийлж байгаа аюул заналын эсрэг үр  ашигтай тэмцэх болно гэж Оросын ГХЯ-ны тэргүүн мэдэгдэлдээ дурьдав.