Гадаадын үнэт цаас гаргагчдыг Шанхайн хөрөнгийн биржид оруулах болсон нь зайлшгүй алхам болсон юм гэж Оросын ШУА-ийн Дорно-дахины судлалын хүрээлэнгийн шинжээч Александр Ларин мэдэгдэв. Үүний өмнө  хөрөнгийн биржийн дэд ерөнхийлөгч Ху Мин гадаадын компаниудын үнэт цаасны худалдаа нь аль болох ойрын үед эхлэх ёстой гэж байсан билээ.

         2009 онд хятадын эрх баригчид  гадаадын компаниудад шахайгийн хөрөнгийн биржид гарах зөвшөөрлийг өгөх бэлэн байлаа. Тэр үед санхүүгийн хямралын эхний давалгаа саад болсон юм. Гадаадын үнэт цаасыг худалдаж авах нь дотоодын зах зээлийн нилээд хэсгийг саатуулж болох байлаа.   Тэгээд  ч Бээжин дотоодод эрэлт хэрэгцээтэй мөнгөө маш идэвхитэй дундруулж  байсныг хэлэх үү, тэдгээр хөрөнгө нь  хятадаас зүгээр л гараад явчих байлаа. Гэсэн ч өнөөдөр тэрхүү болгоомжлол хэвээр үлдэжээ.  Энэ бүгдээс үзэхэд хятадын эрх баригчид өөр асуудлуудыг шийдвэрлэж байгаа бололтой гэж  шинжээч Александр Логин хэлээд «Тэдний байр суурь давшилтын болон хамгаалах чанартай . Хятад улс юаний ханшаас болоод АНУ-ын хавчилтанд байна. Шанхайн хөрөнгийн биржид  гадаадынхныг оруулах болсон нь мэдээж хэрэг  АНУ-тай маргах  шинэ хөзэр» гэлээ.

         Нөгөөтэйгүүр, энэ нь Хятадын дэлхий дахиныг түрэмгийлэн эзлэх бодлоготой холбоотой юм. Хятад нь дэлхий дахинаар олборлолт болон тээвэрлэлт хийдэг компаниудын үнэт цаасыг цуглуулж, шинэ компаниудтай болж байна.Түүнчлэн, Европд Хятадын хөрөнгө оруулалттай төслүүд байгаа төдийгүй, орон нутгийн техник  үйлдвэрлэдэг  компаниудыг худалдан авч байна.

   Хятад улсад  чөлөөтэй хөрөнгө бий. Тэгэхлээр гадаадын үнэт цаас гаргагчид түүний араас Шанхайд  ирж болох юм. Урьд нь тэд үнэт цаас байрлуулахаар  уламжлал ёсоор Нью-Йорк, Лондонд ирж байсан.  Лондон хотын нэр хүнд  европын хямралаас сүрхий нэрвэгдсэн. Энэ утгаараа Хятад улс эргүүлэг  хийхээр оролдож, улмаар нөхцөл байдлыг өөрийн хөрөнгийн захыг хөгжүүлэхээр ашиглахыг шийдэжээ.Өнөөдөр Шанхайн хөрөнгийн бирж хөрөнгийнхээ чинээгээр дэлхийд зургаад орж байгаа бөгөөд эргэлтээрээ гуравт ордог.  Арилжаа хийж байгаа компаниудын тоогоор хятад аравт ч орж чадахгүй байгаа.  Өөрчлөгдөх болов уу?  Хэрвээ  “өөрийн “ гэх хятадууд болон гадаадын компаниудыг алагчлан үзэхгүй тохиолдолд  магадгүй л юм.   Одоогоор гадаадынхныг оруулсан журам төдийлөн ойлгомжгүй байна. Аливаа хязгаарлалт  нь гадаадын компаниудын зүгээс сонирхлыг сүрхий бууруулахад нөлөөлж болохоор байна. Тэр тусмаа зэргэлдээ   Гонконг, Токиогийн болон Сөүлийн хөрөнгийн биржүүд  байгааг хэлэх үү.

   Гадаадынханд юаний эргэлт хүндрэл төрүүлж болох юм. Ингэхэд хятадын эрх баригчид юанийг гадаадын валютанд  хөрвөдөг болгоход ямар нэгэн хатуу болон “зөөлөн” хязгаарлалтуудыг хийхгүй байх.  Шинэ саад тотгор тэдэнд ашиггүй. Гэхдээ өрнөдийнхөн Бээжингээс Шанхайн хөрөнгийн бирж дээр урьдчилсан нөхцөлөөр компаниудынхаа үнэт цаасыг байрлуулахын тулд  юаний ханшны бодлогыг илүү идэвхитэй явуулахыг шаардаж болох юм.  Ингэхдээ бидний Шанхайд ирсэн та нарт ашигтай шүү.    Тэгэхлээр та нарыг  ч гэсэн бид гуйна.  Ямарч тохиолдолд өрнөдийнхөн тулалдахгүйгээр дэлхий дахины хөрөнгийн биржийн  өөрийн байр сууриа  шанхайн санхүүгийн төвд алдана л  гэж үгүй.