Тажикистаны давж заалдах комисс тус улсад шийтгэсэн Оросын нисэгч Владимир Садовничий, Эстоны харьяат Алексей Руденко нарын  гомдолыг авч үзэж эхлэв. Тэдний өмгөөлөгч Гулям Бобоевын сэтгүүлчдэд мэдээлснээр нисэгчид  шудрага бус, хууль бусаар шийтгэж ял оногдуулсаныг эсэргүүцжээ. Мөн прокурорын газраас шийтгэлийг обьектив бус хэмээн үзэж эсэргүүцсэн гэж өмгөөлөгч хэллээ. Онгоцоо Тажикистаны Курган-Тюбе хотод арга буюу буулгасан нисэгчдийг шоронд 8,5 жилээр тус тус хорих шийтгэл  хэдэн өдрийн өмнө  гаргажээ. Тажикистаны шүүхээс улсын хил хууль бусаар давж, бараа нууцаар оруулсан ял нисэгчдэд тулгав. Нисэгчид Тажикистаны агаарын уудмыг дамжин  хүмүүнлэгийн тусламжийн хүрээнд «Ан-72» онгоцоор  бараа бүтэгдэхүүн Афганистанд  тээвэрлэж байсан аж.