Казахстаны ерөнхийлөгч Нурсултан Назарбаев  тус улсын парламентын доод танхим - мажилисийг  тараах тухай зарлигт гарын үсэг зурлаа.  Хугацаанаас өмнөх сонгуулийг явуулах хугацааг 2012 оны 1- р сарын 15-нд  явуулахаар товложээ. Хуулийн дагуу мажилисийн 98 гишүүнийг намын харъяаллыг нь үндэслэн сонгуулийг шууд болон тэгш зарчмыг үндсэн дээр нууц санал хураалтаар сонгох юм. Казахстаны Ардын чуулганд есөн хүн сонгогдох юм. Зарлиг нийтлэгдлсэн үеэсээ хүчин төгөлдөр болдог аж. Өнгөрсөн долоо хоногт мажилисийн хэсэг депутатууд нь төрийн тэргүүнд хандан депутатуудын бүрэн эрхийг түдгэлзүүлж, парламентын доод танхимыг татан буулгаж,  парламентын яаралтай сонгууль явуулахыг хүссэн юм. Мажилисийн сонгууль нь 2012 оны 8-р сард болох ёстой байсан юм. Төрийн тэргүүнд 107 депутатын 53 нь хандасан тул парламентыг тараахаар шийджээ.  Тэд ийм шийдвэрээ нэг намын парламентаас олон намын системд яаралтай шилжихтэй холбож тайлбарлажээ. Хуулийн дагуу, парламент нь хоёроос доошгүй намаас бүрдэх ёстой юм. Түүнчлэн, Казахстаныг  ирэх жил айсуй байгаа эдийн засгийн хямралын шинэ давалгаанд өртөж магадгүй учир, тэрхүү эдийн зсагийн хямралаас өмнө сонгууль явуулсан  дээр гэж үзжээ.