Оросын засгийн газрын  баталсан 93 нэрсийн жагсаалтанд  анхан шатны болон тусгай дунд боловсрол болоод урьтал  мэргэжлүүд оржээ.Түүнд ихэнхдээ техникийн тусгай мэргэжлийн цөмийн, сансрын болон компьтютерийн технолог, эрчим хүчний үр ашгийн болоод эм зүйн салбарууд багтав. Шалгарагсдын дунд тогооны болон  уурын  турбины машинистууд, трасформатор угсрагч, программистууд байна.

    Батлагдсан жагсаалт нь зүгээр нэг баримтыг дурьдаж байгаа юм биш. Ирэх жилээс эдгээр мэргэжлийн жагсаалтанд нэмэлт цалин олгож байх болно. Одооноос хоёр төрлийн стипенд төлөвлөгдөөд байна. Ерөнхийлөгчийн нэрэмжит цалин 3000 рубль, засгийн газрынх - 5000 рубль. Харин тэдгээр нь нийлбэр дүнгээрээ 2000 рубль  /60 доллар/ 14 000 рубль хүртэл /ойролцоогоор 500 ам.долл/ .Тэргүүлэх мэргэжлүүдийг зарласан нь бусад мэргэжлүүд нь улсад хэрэггүй гэж үзэж болохгүй юм гэж Үндэсний стратегийн хүрээлэнгийн ерөнхийлөгч Михаил Ремизов тэмдэглээд «Энд одоо үеийн тэгш бус байдлыг арилгах тухай яригдаж байгаа чухал  юм. Манай үйлдвэрлэл хараахан шинэчлэгдэж амжаагүй хирнэ төрөл бүрийн  өндөр мэргэжлийн инженерүүд  маш эрэлт хэрэгцээтэй байна. Харин боловсролын системийг энэ асуудал чанарынхаа хувьд ч, тооныхоо хувьд ч таатж чадахгүй байгаа юм. Энэ нь зах зээл дээр олон улсын  боловсролын үйлчилгээ байна.

   Ирээдүйтэй мэргэжлүүдээр маркетингийн мэргэжилтэн, хуульч-эдийн засагч байхад, эдийн засгийн салбарт  төдийлөн элбэгшээгүй эдийнзасагч-инженерийн мэргэжил байна.  Тиймээс улсад хамгийн нэн шаардлагатай  чухал асуудал бол  цаашид хэрэгтэй мэргэжлүүдийн нэр хүндийг өнөөдөр мэргэжлээ сонгож байгаа залуучуудын дунд өргөж,  тэдэнд цаашид эдийн засагт чухам ийм мэргэжил хэрэгтэй болно тайлбарлах нь чухал юм. Тиймээс  одоогийн зах зээл, эдийн засгийн шаардах хэрэглээний  тэгш бус байдлыг засахын тулд боловсролын үйлчилгээний гадаад төлөвийг  явуулах шаардлагатай юм. Багш нар нэрсийн жагсаалтанд үл  байгаа нь манай улсад нарыг бэлтгэх дээд сургуулиуд олон байдаг бөгөөд жил бүр олон мэргэжлээр мэргэжилтнүүд бэлтгэн гаргадаг» гэлээ.

  Олон улсын боловсон хүчин бэлтгэх ”Фаворит” төвийн сүүлийн үеийн тоо баримтаар ойрын арван жилд шаардагдах  мэргэжилтүүдийн  дунд орон сууцны  байшин болон үйлдвэрлэлийн объект дээр ажиллах  барилгын инженерүүд болоод дундаж давхаргын дарга нар, ажилчид  хэрэгцээтэй байх нь.  Нэн хэрэгцээтэй мэргэжлүүдийн дотор IT технологийн салбарын мэргэжилтнүүд байна. Нийгмийн ухааны мэргэжилтнүүд ч гэсэн шаардагдах нь.  Урьдын адил хэл-шинжлэлийн мэргэжилтнүүд болон орчуулагчид, ялангуяа дорно-дахины хэлүүд. Эмчийн  болон багш  мэрэгэжил 2020 он хүртэл эрэлт хэрэгцээтэй хэвээр байх аж. Төрөлт нэмэгдэж байгаа нь эмч болон багш нарын байр суурийг бэхжүүлж байна.