Эрчим хүчний ба хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал болон Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох, Өмнөд Хятадын тэнгист улс орнуудын ашиг сонирхол харшилдах, гай гамшиг, шинэ халдварт өвчин эмгэгтэй тэмцэх зэрэг асуудал 11-р сарын 17-19-нд Бали аралд болох Зүүн Азийн 6 дахь дээд хэмжээний уулзалтын хэлэлцэх хэргийн төлөвлөгөөнд орсон байна. Зүүн Азийн дээд хэмжээний уулзалтыг 2005 онд хийлгэж эхлэсэн. Зүүн-өмнөд Азийн орнуудын холбооны гишүүд болон тус холбоотой яриа хэлцээ хийж буй Хятад, Япон, Өмнөд Солонгос, Энэтхэг, Австрали, Шинэ Зеланди зэрэг түнш улсуудын төлөөлөгчид дээд хэмжээний уулзалтад оролцож байна.

   ОХУ, АНУ хоёр албан ёсоор анх удаа оролцох нь энэ удаагийн 6 дахь  дээд хэмжээний уулзалтын онцлогийн нэг билээ.  Бүс нутгийн олон улстай холбоотны харилцаатай АНУ эхлээд Зүүн Азийн дээд хэмжээний уулзалтад нэгдэхийг сонирхохгүй байсан. Гэвч сүүлийн жилүүдэд байдал өөрчлөгдэв. Хятадын эдийн засгийн хүчирхэг өсөлт, тус орны үр нөлөө бүс нутагт өргөжсөн явдал Зүүн Азийн орнуудыг  сөрөн зогсоход хүргэв.Эдийн засгийн хүнд түвэгтэй асуудлууд тулгарсан ч АНУ л ийм  үүрэг гүйцэтгэж чадна хэмээн улс төрчид үзэж байна. «Зааныг асрын гадна байлгахаас оруулсан нь дээр.Тэр асрын суурийг  бэхжүүлнэ» гэж Зүүн-өмнөд Азийн орнуудын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Сурин Пхитсуван мөн саналыг нааштайгаар хүлэж авчээ. Энэ нь улам өсөн нэмэгдэж буй Хятадын сүр хүчийг тогтоон барихад олон улсын хэлэлцээрийн индрийг оролцуулан бүх боломжийг ашиглах гэсэн АНУ-ын хүсэл эрмэлзэлд нийцэж байна. Барак Обама Ерөнхийлөгч болсноос хойш АНУ-аас Зүүн Азид үйлдсэн дипломат сөрөг давшилт үүнийг нотлон харуулсан юм.

    Зүүн Азийн дээд хэмжээний уулзалтад оролцох Орос улс өөр зорилготой. Манай орон Зүүн Азийг хөгжлий нь  урьдчилан хараж, тогтвортой бүс хэвээр байлгахыг гүнээ сонирхож байна гэж Москвагийн олон улсын харилцааны дээд сургуулийн дэргэдэх Зүүн-өмнөд Азийн орнуудын холбооны төвийн удирдагч Виктор Сумский  хэлээд «Тэгсэн цагт бид эрчимтэй хөгжиж байгаа бүс нутагтай  хамтран ажиллаж, Алс Дорнод, Зүүн Сибирийг хөгжүүлэх хөтөлбөрөө хэрэгжүүлж чадна. Бүс нутгийн улс төрийн байдал тогтворжихгүй бол «Зүүн Азийн гайхамшиг» гэгч эцэслэнэ. Орос улс эдийн засгийн ашиг сонирхолоо хангахын тулд  Зүүн Азийн дээд хэмжээний уулзалтаар дамжуулан бүс нутгийн аюулгүй тогтвортой байдлыг хангахад  хувь нэмрээ оруулахад бэлэн байна» гэв.

   Эрчим хүчний нөөцээр баялаг болон нефть хийн аж үйлдвэр, цахилгаан эрчим хүч, атомыг энх тайван зорилгоор ашиглах салбарт тэргүүний технологитэй Орос улс  бүс нутгийн эрчим хүчний аюулгүй байдалд багагүй хувь нэмрээ оруулах боломжтой юм. Түүнээс гадна Орос улсаас санал болгосон Солонгосын хойгт хэрэгжүүлэх эрчим хүч, дэд бүтцийн төслүүд  мөн хойгийн түгшүүртэй байдлыг нэлээд намжааж мэднэ. Орос улс дэлхийн хүнсний бүтээгдэхүүний зах зээлийн байдлыг тогтворжуулах чухал хучин зүйл болсон. Манай орон 10-15 жилийн турш Ази Номхон далайн бүс нутгийн орнуудын хэрэгцээг харгалзан жилд 40-50 сая тонн үр тариа тогтвортой нийлүүлэх боломжтой юм.