Оросын  «Газпром»  эрчим хүчний лут том компаниос Сочид хэрэгжүүлэх олимпийн төслүүдэд бараг 4 тэрбум долларыг чиглүүлнэ. Нийтдээ томоохон таван төслийг «Олимпийн барилга байгууламжуудын барилга, Сочи амралт сувиллын хотын хөгжил» зориулалтат төслийн хүрээнд  хэрэгжүүлэх юм.

    Ийн анхны барилга байгууламж - Жубга-Лазаревское-Сочи хийн хоолойг 6-р сард ашиглалтад оруулжээ. 171 км урт хоолой 4 тэрбум орчим шоо хий дамжуулах хүчин чадалтай. Хийн хоолойг ашиглалтад оруулсаны ачаар урьд мазут, нүүрс хэрэглэж байсан сочийн хэд хэдэн уурын тогооны газрыг байгаль орчин бохирдуулахгүй түлш-байгалийн хийд шилжүүлжээ. Төсөлд 1 тэрбум доллар чиглүүлэв. Компани  олимпийн барилга байгууламжуудыг төдийгүй хэд хэдэн тосгон, Сочийн орон сууцны хорооллуудыг цахилгаан, илчээр хангах Адлерын илчит ЦС-ыг ирэх оны 2 дахь хагаст ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байна гэж «Газпром»-ын мэдэллийн бодлогын газрын  тусгай төсөл, судлалын хэлтсийн эрхлэгч Матвей Геллер  тэмдэглээд «Ашигт ажиллагааны үзүүлэлтийг 50 гаруй хувьд хүргэх  орчин цагийн технологийг станцын ажиллагаанд хэрэглэж байна. Түүнчлэн агаар мандалд нэмэлт хаягдал хаяхаас сэрэмжлэж буй  хүйтрүүлэх тусгай технологийг ашиглаж байна. Манай орны бусад бүс нутгийн мөн адил ангилалын станцыг бодоход экологийн түвшинг нь 30 хувиар илүү өндөр байна» гэв.

    Адлерын илчит ЦС 2014 онд Сочийн  эрчим  хүчний ачааллын гуравны нэгийг хангана. Станц нийт 360 гаруй мегаваттын хүчин чадалтай  хоёр эрчим хүчний блоктой байх болно. Барилгын өртөг нь бараг 1 тэрбум доллар байна. Түүнээс гадна «Газпром» Сочийн Красная Полянад  цанын уралдаан, биатлоны  цогцолбор барьж, 1100  хүний уулын олимпийн хотхоныг босгоно. Мөн цогцолбор  Оросын дунд зэргийн өндөр ууланд орших цанын уралдаан-биатлоны цорын ганц спортын барилга байгууламж болох юм. Түүнийг 2013 оны намар ашиглалтад оруулна.

   «Газпром» Олимпийн  тамирчин, зочдод зориулан 12 мянга гаруй хүнийг үйлчлэх  уулын аялал жуулчлалын төвийн 2 дахь  ээлж болон уулын цанын уралдааны 15 км урт зам, олон нийтийн соёлын төв, боулинг, ресторан, дэлгүүрүүд  барьж байгуулж байна. «Оросын дуу хоолой» радиод мэдээлснээр «Газпром»-оос Псехако нуруун дээр байгуулах спорт аялал жуулчлалын төвд 2 тэрбум доллар зарцуулах юм. Үүний хамт компаниос байгаль орчин хамгаалах үйл ажиллагаанд гойд анхаарал тавьж байна гэж Геллер тэмдэглээд «Зөвхөн энэ онд бид  ховор 3 мянган ургамлыг  барилгын районоос өөр газарт шилжүүлж суулгалаа. Мөн түүнчлэн 300 ан амьтныг эндээс өөр газар нүүлгэж шилжүүллээ. Бид хоёр жилийн дотор бараг 6 мянган ургамал өөр газар шилжүүлэн суулгаж, бараг 500 ан амьтныг нүүлгэсэн юм. Байгаль орчин хамгаалах 150 арга хэмжээг зохион явуулсан» гэв.

     «Газпром» барилгын ажил ид явагдсан үед  10 мянга орчим ховор ургамалыг өөр газарт шилжүүлэн суулгаж, 1 мянга гаруй хоёр нутагт амьтныг Псехако нуруу орчмоос нүүлгэх юм. «Газпром»-оос байгаль орчин хамгаалах үйл ажиллагаанд бараг 3 сая долларыг гаргалаа. Тэр ч байтугай энэ том компани Псехако нуруунд хүргэх уулын автомашины  замыг өөрийн хөрөнгөөр тавьж байна. Энэ замыг 2013 он гэхэд тавьж дуусана. Гэвч замын ачаалал харьцангуй бага байх юм. Үзэгчдийн дийлэнх хэсгийг татлагат замаар тээвэрлэнэ. Ийн хоёр зам  «Газпром»-ын байгуулах уулын аялал жуулчлалын төвийн доод өртөөнд, нэг нь Сочигээс хурдан цахилгаан  галт тэргийг хүлээж авах «Альпика-сервис» төмөр замын өртөөнд байх болно.

    Олон улсын олимпийн хорооны шинжээчид Сочийн Олимпийн барилга байгууламжуудыг эрчим хүчээр хангах байгууламжуудыг зүй ёсоор үнэлээд сэтгэл ханамжтай байна.