«Росатом» Оросын улсын корпорацийн тэргүүн Сергей Кириенкогийн мэдээлснээр энэ онд корпорац  нь гадаадад АЦС барих гэрээ хэлэлцээрээ  бараг хоёр дахин нэмэгдүүлжээ. Өнгөрсөн оны  шувтаргаар Орос улс 12 эрчим хүчний блок Иран, Энэтхэг, Болгар,Түрк, Армени, Украин улсуудад барих гэрээ хэлэлцээртэй байсан. Харин энэ онд Вьетнам, Хятад, Энэтхэг, Бангладеш, Белорус зэрэг улсад барих шинэ 9 блок нэмэгдсэн байна. Ингээд Фукушимагийн осолоос хойш дэлхийн атомын энергийн зах зээл дампуурна гэсэн таамаглал бүтсэнгүй. Зөвхөн Герман улс  улс төрийн шалтгаанаар шинэ АЦС барихаас татгалзсан юм.

    Өнгөцхөн харахад нүүрс, нефть, байгалийн хий эрчим хүчний салбарт  хэрэглэх нь атомын энергиэс хямдхан байна. Харин францын цөмийг судлагч эрдэмтэн Бруно Комби  ийн сонин дүгнэлт хийсэн байна. Цахилгаан станцад  байгалийн нөөцийг хэрэглэж байвал түүнийг үргэлж худалдан авах хэрэгтэй болсон. Харин атомын энергийг хэрэглэвэл дөнгөж АЦС барьж эхлэсэн үед их хэмжээний хөрөнгө оруулалт шаардагддаг. Хожим хөрөнгө оруулах шаардлагагүй болно. АЦС-ыг ашиглах дундаж хугацаа 50 жил юм. Мөн завсар эдгээр станцын үйлдвэрлэсэн эрчим  хүчний өртгийг  50 жилийн дотор нефть буюу байгалийн хийг худалдан авахад зарцуулсан хөрөнгөтэй харшуулвал АЦС барих нь  нэлээд хямд байгаа нь тодров. Эрчим  хүчний бусад салбарыг бодоход киловатт цаг дутамд оногдох зарцуулалтын тоо бага байгаад францын эрдэмтэн анхаарлыг татжээ. Цунамид нэрвэгдсэн нүүрсний уурхайд АЦС-аас  илүү олон хүн хэлмэгдэж байна. Энэ онд Японд цунамийн уршгаар бараг 20 мянган хүн амь үрэгдэв. Гэвч Фукушимагийн АЦС-ын цацрагаас болж эндсэн нэг ч хүн тэдний дотор алга. Атомын энерги хамгийн аюулгүй байна гэсэн дүгнэлтийг францын эрдэмтэн хийжээ.

   Атомын салбарт  ажилладаг оросын эрдэмтэд, практик ажилтнууд түүний саналыг бүрэн дэмжиж байна. Өнгөрсөн арван жилд Орос улсаас барьсан АЦС-ад МАГАТЭ-гийн олон улсын шаталбараар осол хэмээн үзэх  тохиолдол нэг ч удаа гарсангүй. Орос улс шахалтын дор ажиллах эрчим хүчний реактор барьдаг гэж «Росатом»-ын их барилгын хөтөлбөрийн захирал Сергей Бояркин тэмдэглээд «Эдүгээ ийм реактор өргөн дэлгэрсэн. Дэлхийд барьж буй 65 реакторын 59 нь шахалтын дор ажиллана. Ийм реактор бусдаас илүү аюулгүй байна» гэв. Мөн ангилалын реакторын турбинд шилжих ус түлшинтэй харилцах устай ямар ч холбоогүй байна. Иймээс реакторын тасалгаанаас  гарах усанд цацраг байж болохгүй юм.

   Өнөө болтол Япон өөр ангилалын реактор барьж байсан цорын ганц улс байлаа гэж Сергей Бояркин цааш нь хэлээд «Ийм реактор  энгийн хялбар бүтэцтэй илүү хямд учраас ашигт ажиллагааны өндөр үзүүлэлттэй байна. Гэвч хялбар энгийн бүтэц нь цацраг хүрээлэн буй орчинд  шилжиж нэвтрэхээс сэрэмжилж чадахгүй байна. Фукушимагийн АЦС-ад чухам ийн реакторыг хэрэглэж байсан. Энэ нь ямар эмгэнэлт үр дагавартай болсоныг нийтээр мэднэ» гэв.