Киприйн ойролцоох байгалийн хийн нөөц нь 255 их наяд шоо метр хүрч болохоор байна. Энэ тухай Ассошейтэд пресс агентлаг эрчим хүчний Nobly Energy компаний төлөөлөгчийн ярьсныг иш татан уламжилжээ. Ийм хэмжээ нь олборлолтын уурхайг томоохонд ангилладаг юм. Америкийн  Nobly Energy компани Газрын дундад тэнгисийн эргээс  185 км олборлолт хийдэг аж.  Кипрын ерөнхийлөгч Димитрис Христофиас  даваа гаригт хийсэн мэдэгдэлдээ Засгийн газар  арлыг  эрчим хүчний бүс нутаг болгон хувиргах бодолтой байна гэж мэдэгджээ. Израилийн эрчим хүчний Delek компани арал дээр байгалийн хийг боловсруулж, экспортонд гаргах завод барьж байгуулахыг санал болгожээ.  Үүнд Киприйг хийн хайгуулалт хийхэн   Түрк улс эсрэг  байна.