Афганы эрх баригчид Кабулын онгоцны буудалд оросын Ан-72 онгоцыг саатууллаа гэж “Авеста” мэдээллийн агентлаг уламжилжээ. Саатуулах болсон шалтгаан нь онгоцны буудлын төлөөлөгчийн тайлбарлаж буйгаар афганистаны нутаг дэвсгэр дээр нисэх зөвшөөрөлгүй байсан гэжээ. Гэтэл тус улсын  ГХЯ онгоц саатаалсан тухай  ямар нэгэн мэдээ  үгүй гэж мэдэгдэв. “Өчигдөр ч, өнөөдөр ч Кабулын онгоцны буудал дээр ийм төрлийн онгоц буугаагүй гэж” ГХЯ-ны төлөөлөгч Ахмад Барьялай оросын дипломатад мэдээлжээ. Өнгөрсөн долоо хоногт  Кабулаас Тажикистаны Курган-Тюбе нисэх чиглэлд зайлшгүй буулт хийсэн оросын компаний нисэгчдийг  хил хууль бусаар  давсан хэргээр буруутган  ялласан юм.