1,1 мянга гаруй хүнийг мягмар гаригт сирийн гяндангуудаас  суллажээ гэж  сирийн улсын телевизийн суваг мэдээлжээ. Жагсаалд оролцсон болохоос гэмт халдлага хийгээгүй өршөөгдсөн эдгээр  хүмүүс сөрөг хүчнийхэнтэй яриа хэлэлцээ явуулахад бэлэн байгаа юм. Үүний өмнө Сирийн ерөнхийлөгч Башар Асад мэдэгдэхдээ, сөрөг хүчнийхэнтэй яриа хэлэлцээ хийхэд бэлэн, харин гартаа зэвсэг бариж, эх орныхоо эсрэг буу шагаасан  алан хядагчидтай яриа, хэлэлцээ явуулах бодолгүй байна гэжээ.