Хятадын ЗГ 2000 -2010 оны хугацаанд хөдөө орон нутгийн ядуусын тоог 94, 22 саяаас 26,88 сая хүртэл бууруулж чаджээ.  Энэ тухай өнөөдөр Хятадын Төрийн зөвлөлөөс гаргасан / “Цагаан ном” гэх/ “Хятадын хөдөө нутаг дахь ядуурлыг бууруулах чиглэлээр хөгжүүлэх шинэ хөтөлбөр”  илтгэлд өгүүлжээ. Хятадын хөдөө орон нутгийн ядуучууд нийт хөдөөгийн хүн амтай харьцуулахад  2010 оны эцсээр 2,8 % байжээ. 2000 онд энэ үзүүлэлт 10,2 % байлаа. Хятадад хөдөө орон нутгийн ядуучуудад 1274 юаниас /200 доллар/ доош  орлогтой хүмүүсийг оруулдаг аж. 2002 онд энэхүү үзүүлэлт нь 865 юань /1000 доллар/ болж нэмэгджээ.  Ойрын 10 жил хятад улсад хөдөөгийн туйлын ядуурлын асуудлыг шийдвэрлэхээр төлөвлөж байна.