Сансрын гурван нисгэгчтэй   “Союз ТМА-22”     хөлөг оросын “Поиск” тойргийн хирцийн хэсэгтэй олон улсын сансрын станцад залгагдлаа. Хөлгийн станцтай залгагдах үеийг Москва орчмын нислэгийн удирдлагын  төв дэхь Олон улсын сансрын удирдлагын  төвийн төв танхимд шууд дамжууллаа. Олон улсын  сансрын станцтай дээр ирсэн “Союз” хөлгийн багийн бүрэлдэхүүнд  оросын сансрын нисгэгч Антон Шкаплеров, Анатолий Иванишин, америкийн нисгэгч Дэниел Бербанк нар байна гэж Интерфакс мэдээлэв. Оросын нисгэгчид сансарт анх удаа нисч байхад, америкийн одон орон судлаач – ахмад, үүний өмнө сансарт хоёр удаа “Атлантис”  бүрэлдэхүүнд нисч байжээ. Төлөвлөж байгаагаар сансрын нисгэгчид 123 хоног болох аж. Өдрийн турш залгалт битүү болсныг сайтар шалгасны үндсэн дээр хөлөг онгоцны болон станцын даралтыг тэгшитгэсний дараа шинээр ирсэн нисгэгчид шилжилтийн люкийг онгойлгож, станц руу орно.  Ижилийг нь удирдлагын системд ашиглаж байгаа хуучин цувралын хамгийн сүүлчийн энэхүү хөлөг нь  11-р сарын 14-нд Байконуураас хөөрсөн юм. Түүнийг орны  хөлөг аль хэдийнэ гарсан бөгөөд, хоёр ч удаа “Союз ТМА-М”  сансрын  тойрог замд очиж байв. Одоогийн байдлаар  Олон улсын сансрын станц дээр 29 дэхь сансрын багийг америкийн нисгэгч Майкл Фоссума удирдаж байна. Түүнтэй сансарт бортинженер Сергей Волков  /ОХУ /, Сатоси Фурукава /Япон / нар ажиллаж байна.