Өмнөд Солонгос БНАСАУ-ын нутаг дэвсгэр дээр ухуулгын хуудас тараах ажлаа түр зогсоов. Үүний өмнө Сөүл энэхүү  алхмыг 2010 онд БНАСАУ-ын өдөөсөн солонгос хоорондын сөргөлдөөний дүнд хариу алхам хийсэн гэж мэдэгдэж байв. Энэ тухай мягмар гаригт өмнөд солонгосын Ренхап агентлаг  цэргийн эх сурвалжийг иш татан өнөөдөр  уламжилжээ. Өмнөд Солонгосын цэргийн хүчнийхэн БНАСАУ- ын нутаг дээр хэдэн сарын турш хуудас цацахаа больжээ. Энэ шийдвэр нь засгийн газрын солонгос хоорондын харилцааг сайжруулахад чиглэгдсэн чармайлтаас үүдсэн  нөхцөл байдлаас гарсан гэж агентлаг уламжилжээ. Өмнөд Солонгосын эрх баригчид 11 жил зосоод байсан хилийн хуудас тараах сурталчилгаагаа 2010 оны намар Шар тэнгисийн өмнөд-солонгосын  Йонпхендо арлыг  буудсаны дараа сэргээжээ. Үүнтэй зэрэгцэн Өмнөд Солонгос Хойд Солонгосын арлын дагуу Пхеньяны эсрэг  чанга яригчаар сурталчилгаагаа үргэлжлүүлэн  явуулж байна. Эдгээр нэвтрүүлгүүд нь өнгөрсөн оны 5-р сард өмнөд-солонгосын “Корвет” загасчдын онгоц сэжигтэй нөхцөл байдалд  сүйрсэний дараа сэргэжээ.