Хятадын  Лунцзюй тосгонд Оросын ерөнхий сайд Владимир Путинтэй туйлын адилхан хүнийг тус улсын   сэтгүүлчид илрүүлжээ.  Энэ тухай  “Суньхуа” агентлаг өнөөдөр мэдээлжээ.  48 настай тариачин эр Ло Юаньпинь нь Орос улсын ерөнхий сайд Путинтэй үйлийн үргүй адилхан гэдийг орон нутгийн сонины сурвалжлагч олж мэджээ.  Тосгоныхон “алдартай хүн” гарч ирсэнд туйлын баяртай байгаа аж. Ло Юаньпинийг "Путины дүү” гэж нэрлэх болсон бөгөөд тэр ерөөс дургүйцэхгүй байгаа ажээ. Оросын улстөрчийн ихэр гэнэтийн алдар цуу  нь түүнийг  эхнэртэй болоход нөлөөлөх байх гэж найдаж байна. Ло Юаньпинь нь одооноос мэргэжлээ сольж, өөрийн шоу зохион байгуулахаар бодож байна. Жишээ нь: тэр албан газруудын үдэшлэгт оролцох бодолтой байгаа тухайгаа   сэтгүүлчдэд ярьжээ.