Сирийн ГХЯ-ны тэргүүн Валид Муаллем Сирийн гишүүнчлэлийг түр зогсоох Арабын орнуудын лигийн   шийдвэрийг эрс буруушаав. Тэрээр түүнийг хууль бус гэж нэрлэжээ. Сирийн ГХЯ-ны тэргүүн АНУ болон Арабын орнуудын лигийн харилцааг шүүмжилж, Вашингтоныг Арабын лигийн албан ёсны бус гишүүн гэж нэрлэсэн гэж “Аль-Жазира” телевизийн суваг мэдээлжээ. Муаллем нь Орос, Хятад хоёр улс Сирийн талаар баримталж буй  харилцааныхаа  байр суурийг өөрчлөхгүй, тус улсын эсрэг тогтоолд хориг тавина гэдэгт итгэлтэй байгаа аж. Түүнчлэн, Сирийн ГХЯ-ны тэргүүн болон засгийн газрын талынхан Дамаскад  Катар, Саудын араб болон Түркийн дипломат төлөөлөгчдийн газрууд руу  дайрсны төлөө уучлалт гуйлаа. Өнгөрсөн долоо хоногт Арабын  Лигийн гишүүн-орнуудын тэргүүн нар тус байгууллагын Сирийн гишүүнчлэлийг  түр хугацаагаар зогсоосон юм. Ийм шийдвэр нь тус улсын удирдлага босогчдын эсрэг үргэлжлүүлэн хүчирхийлэл явуулж байгаагаас улбаатай аж. Сирийн тогтоолыг гаргахад  тус байгууллагын 22 орны 19 нь дэмжиж, Ливан, Йемень улс  эсэргүүцэж, Ирак улс түдгэлзжээ.