Пакистанд мягмар гаригт америкийн пуужингийн цохилтын улмаас 6 хүн амь үрэгджээ. Цохилт Афганистаны хилээс холгүй орших нутгийн хойд хэсгийн  Вазиристаны дүүрэгт орон сууцан дээр тусчээ. Энэ тухай Пакистаны “Гео” телевизийн суваг мэдээлсэн байна.  Цохилт өгсөн байшинд босогчид байрлаж байсан гэж таамаг ирж байна. Пакистаны Засгийн газрын хүчтэй эсэргүүцлийг үл тоон, АНУ нисэгчгүй онгоцыг Пакистаны нутаг дэвсгэр  дээр алан хядагчдыг устгах зорилгоор ашигладаг юм. 2008 оноос хойш хэт даврагч  “Талибан” болон бусад  бүлэглэлүүдийн дайралтуудын улмаас тус улсад нилээд хэдэн зуун хүн амь үрэгдээд байгаа юм. Энгийн хүмүүс ийм цохилтын золиос нэг бус удаа болжээ.