ОУ-ын ГХЯ сирийн эрх баригчдыг шинэ яриа, хэлэлцээнд болон хямралыг энхийн замаар шийдэхэд уриалав. Энэ тухай  Оросын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров өнөөдөр Москвад Сирийн сөрөг хүчний төлөөлөгчидтэй хийсэн уулзалтынхаа дараа мэдэгдэв. Оросын талааас хүчирхийлэлийг улс төрийн зорилгод хүрэх зэвсэг гэж үздэггүй Сирийн сөрөг хүчний бүх бүлэглэлд хандан арабын орнуудын лигийн  тус улсын дотоод хямралыг сирийн засгийн газрын болон сөрөг хүчнийхний хооронд яриа хэлэлцээ эхлэх санал санаачлагыг яаран хэрэгжүүлэхийг уриаллаа. 3-р сараас хойш Сирийн хотуудад Засгийн газрын эсрэг  жагсаал цуглаан нь жирийн үзэгдэл болоод байна. НҮБ-ын мэдээлснээр, тус улсад гарсан мөргөлдөөний улмаас нийт 3,5 мянган хүн амь насаа алджээ /энэ нь өрнөдийнхний Башар Асадын дэглэмийн эсрэг тогтоол гаргах шалтаг болоод байгаа юм.

   Гэтэл сүүлийн өдрүүдийн жагсаал цуглаан нь чиглэлээ сольж, хэдэн арван мянган хүн гудамж талбайд гарч ерөнхийлөгч Башар Асадыг дэмжих болжээ.  Үйл явдал ингэж эрс  өөрчлөгдсөн шалтгаан  нь Арабын орнуудын лигийн 11-р сарын 16-наас Сирийг тус байгууллагын  гишүүнчлэлээс түр хугацаагаар түдгэлзүүлэх тухай шийдвэртэй холбоотой ажээ. Үйл явдал ингэж өрнөх нь босогчдыг үнэхээр түгшээжээ. Тэд тус улсад байгаа гадаадын дипломат байгуулагууд руу дайрч, хэдхэдэн дипломат байгуулагуудыг дээрэмдэснээс,  түркийн дипломатуудын гэр бүлийнхэн Дамаскаас гарч явжээ.  Арабын орнуудын лигийн шийдвэр тус байгууллагын үүссэн үеэс  байсан  Сирийн эрх баригчдад нэгэн адил таалагдсангүй аж. Дамаск нь Арабын лигээс шуурхай хуралдаан хийхййг шаардаж байна. Үүний хариуд  арабын ертөнц чимээгүй л байна.

   Хэдхэн өдрийн өмнө Арабын орнуудын лиг /АОЛ /Дамаскад тус улсыг хямралаас гаргах төлөвлөгөө барьсан бөгөөд, түүнийг Сири  улс хүлээж авсан юм. Үүнээс хойш  бүтэн долоо хоног ч өнгөөргүй байтал,  АОЛ  “Асад” төлөвлөгөөний дагуу ажиллахгүй байна гэж мэдэгдэл хийсэн. Энэхүү төлөвлөгөөг өргөн барьсны дараа Парис хотноо “замын зургийг” үхмэл хэмээн зарлаж, срөг хүчнийхнийг зэвсгээ хураалгаж, өршөөгдөх  Асадын уриалгыг Вашингтон нийтийн өмнө  хүлээж авахгүй байхыг мэдэгдэж байсныг Оросын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров сэтгүүчдэд сануулав. Өрнөдийнхөн сирийн сөрөг хүчнийхний эрс тэс жигүүрийг өөрчлөх ширүүн ажиллагаагаа  эхлэхийг болон яриа хэлэлцээний ямарч хэлбэрээс эрс татгалзахад турхирч байна.

   Лигийн үйл ажиллагааны Дорно зүгт  байж болошгүй яаран хийх булчимгүй    шийдвэр нь, өрнөдийн эвслийн хяналтан дор хийснийг гэрчилж байна. Сирийн дэглэмийг өрнөдийн тэргүүлэх орнууд  палестины радикал хөдөлгөөнүүдтэй холбоотой Ираны түнш мэтээр хүлээж авч байна. Энэ утгаараа өрнөдийн орнуудын тэргүүн нар Асадын дэглэмийг илүү уян хатан байлгахыг хүсч байдаг юм.  Энэ бол сүүлийн үед арабын орнуудын лигийн өрнөдийнхөнтэй зуузай холбон  Асадын дэглэмд  байнга үзүүлж байдаг дарамт шахалт юм .

     НАТО-гийн эвсэл Дамаскийг дарагийн золиос болгон тэмдэглэж буй нь хэдийнээс нууц биш болсон гэж Оросын Стратеги судалгааны хүрээлэнгийн   шинжээч Аждар Куртов тэмдэглээд «Мэдээллийн бүх компаниуд  Асадыг буруутган, сирийн ерөнхийлөгчийг Сирийг  арабын ертөнцөөс шүүмжилж буй нь нэг юм хэлээд байна. Энэ бол  АНУ-ын төлөвлөгөөгөөр  Сири улс Ойрхи-Дорнодын  ээлжит золиос болох ёстой аж . НҮБ-ын АЗ- ийн байнгын төлөөлөгчийн статус нь Орос, Хятад улсуудад  Сири улсын байдлыг тогтворгүй болгох, Сирийн ерөнхийлөгчийг  цэргийн замаар огцруулахад хориг тавих эрхтэй  юм. Энэ бол нөгөө Ливид болсон түүх» гэлээ.

   Энэ зуур “арабын хавраас” аажмаар шилжсэн өвөл нь  Вашингтоны бүх  түншүүдийн хувьд хангалтгүй байгаа юм. Израилийн ГХЯ-ны сайд Авигдор Либерман мэдэгдэлдээ: Сирийд болох төрийн эргэлт Тель-Авивт огт хамаагүй. Хувьсгалын дараа хөрш зэргэлдээ орнуудад гарсан асуудлууд түүнгүй хангалттай гэжээ. Өрнөдийнхөнд израилийн эсрэг  “ойрхи-дорнодын” шинэ ардчилагчидтай харилцаагаа  тогтоох шаардлага гарч байна. Энэ бүх бодлого нь тус улсад үзүүлж байгаа дарамт шахалттай холбоотой юм.

   Москва тогтоол нэгэнт  гарахгүй гэдэгт итгэж байна.   Түүний оронд сөрөг хүчнийхнийг шинэ мэдэгдэл хийхэд нь болон эзстрэмистүүдийг зэвсэглэхийг нь харуулдах шаардлага ургаж байна. Мөргөлдөгч талуудад яриа хэлэлцээ хийхэд нь туслах хэрэгтэй байна.