АНУ Хятадыг цэргийн  хүчээр тогтоон барих ажилдаа орлоо. Пентагоны дэргэд Хятадын эсрэг тусгай хэлтэс байгуулагдсан явдлыг оросын шинжээчид  ийнхүү дүгнэж байна.  Хятад улсад  далай, агаар болон сансар, кибер орон зайд  цохилт өгч, тэдний  пуужингийн эсрэг болон усан онгоцны эсрэг пуужингуудыг  сөнөх явдал түүний зорилго юм. АНУ цэргийнхээ  стратегид  хятадтай өрсөлдөх их үндэстэй  эргэлт хийхээр төлөвлөөд байна гэж Оросын ШУА-ийн дэргэдэх Олон улсын эдийн засаг, олон улсын харилцааны дээд сургуулийн Олон улсын аюулгүй байдлын төвийн захирал Алексей Арбатов “Оросын дуу хоолой” радиод өгсөн ярилцлагадаа цохон тэмдэглэв.

   Урьд өмнө  энэ нь Оросын эсрэг чиглэж байсан юм. Тэр үед ирак, афган маягийн ажиллагааг төлөвлөж байсан, гэхдээ  бүс нутгийн чанартай цэргийн ажиллагаа биш юм. Пентагоны тусгай хэлтсийн боловсруулсан Хятадыг тогтоох концепц нь Хятад улс бүс нутгийн гол өрсөлдөгч гэж үзэхэд хүргэж байна  гэж Алексей Арбатов ярьж байна. «Цэргийн стратеги бол ямагт хамгийн муу хувилбар  байсаар ирсэн. Энэ нь АНУ Хятадтай дайтахаар бэлтгэлээ эхэлж байна гэсэн үг. Энэ нь ирээдүйд АНУ-тай эн тэнцэх эдийн засагтай байж болох Хятад улсын  эдийн засгийн болон улс-төрийн өрсөлдөөнийг харуулж байна. Америкийн стратегүүд  цэргийн энэхүү улс төрийн бодлогодоо Хятадыг тогтоон барих, мөргөлдөөн гаргахгуй байх  зорилготой  цэргийн улс төрийг татан оролцуулж эхэллээ. Хэрвээ ийм мөргөлдөөн гарахаар бол  АНУ нь   Хятадад хурдан цохилт өгөхөд бэлэн байхыг хүсч байна» гэж Алексей Арбатов хэллээ.

   АНУ-ыг юуны түрүүнд  улс төрийн үүрэг хүлээсэн  Тайваны хувь заяа түгшээж байна гэж Алексей Арбатов үзэж байна. Хятад улс асуудлыг цэргийн ажиллагаагаар шийдвэрлэхийг үгүйсгэхгүй, ингэхдээ хоёр тал цус урсгахыг хүсэхгүй. Пентагоны хувьд өөрийн холбоотнуудаа  зовлонд үлдээхгүй гэдгээ харуулах нь чухал. Юуны өмнө Япон, Өмнөд Солонгост. Тэдэнд Хятадыг цэргээр чадамгай тогтоохоо харуулах нь  Вашингтонд тун чухал юм гэж Алексей Арбатов үзэж байна. Зөвхөн ингэсэн тохиолдолд л Хятад улс өөрийн өсөн нэмэгдэж байгаа амбиц болон эдийн засгийн сонирхлуудыг  хангахын тулд хүч хэрэглэхгүй гэж АНУ итгэлтэй байгаа аж.

    АНУ, Канадыг судлах хүрээлэнгийн орлогч захирал Павел Золотарёв өөрийн зүгээс Вашингтон нь цэргийнхээ хүчийг юуны түрүүнд бүс нутгуудад   шинээр байгуулагдаж байгаа төвийн хүчнүүдэд  илгээж байгаа гэдгийг сануулаад «АНУ-ын шинэ хүчнүүдэд БРИКС орж байгаа бөгөөд, түүний дотор эхний ээлжинд  Хятад улс орж байна. Бүс нутагт байгаа хоёрдахь том гүрэн бол Энэтхэг. Гэтэл АНУ түүнийг  өөрийн боломжийн түнш гэж харахыг хүсдэг. Ингэхдээ, магадгүй, өөрийн холбоотны хэмжээнд үзэхийг хүсч байж  ч болох юм. Хэрвээ Хятад  АНУ-ыг гүйцэж  түрүүлэн,  дэлхийн тэргүүн орны түвшинд хүрч очвол,  тэр үед  АНУ Орос улсыг өөрийн боломжийн түншийн хувьд гэж ашиглаж болох юм гэж  үздэг аж.

     Юутай ч болов, Пентагон Хятадын цэргийн сүр хүч нэмэгдэж буйг ажиглаж байна. Ялангуяа, тэднийг хятадын  пуужингийн эсрэг системүүд, “стелс” технологийг ашиглан тав дахь үеийн сөнөөгч онгоц бүтээсэн болон онгоцны тээгч групптэй байлдах баллистик пуужин бүтээсэн нь  илүүтэй  түгшээж байна.  АНУ, Японы хамтарсан бүс нутгийн  ПДХС-ийн хөгжлийн хариуд Бээжин стратегийн цөмийн хүчээ боловсронгуй болгож байгаад    Вашингтон түгшиж байна.  АНУ-ын үндэсний шинэтгэлийн шинэ стратеги нь Ази, Номхойн далайд үг дуугүй орохоор тусгажээ.   Чухам үүнд  Хятад улс хүчтэй саад болж байна гэж шинжээч үзэж байна.