Азийн тал нутагт нэгэн шинэ “азийн бар” бойжиж байна. Монголын тухай ийм нэгэн яриаг зарим ажиглагчид ярих болжээ.  Азийн банкны  үнэлснээр тус улсын эдийн засгийн өсөлт энэ жил 14 % байгаа аж. Ийм урьдчилсан таамаглалууд нь байгалийн баялагийн олборлолтоос олсон ашгийн үндсэн дээр хийгддэг аж. Гэхдээ харамсалтай нь нүүрсний болон өнгөт металлын  хүдэрийн их нөөц нь эдийн засаг автоматаар сэргэнэ гэсэн үг огт биш юм. Монгол барын өмнө түүний дорнын хөршүүдээс ялгаа нь байгалийн илүү  хүнд нөхцөлүүдэд  өсч бэхжих тулгараад байна гэж улс төр судлаач Владимир Родионов үзээд «Нэгдүгээрт, Монгол нь азийн бусад  “бар” болон  “луу”-наас ялгаа нь далайд гарцгүй. Энэ нь  юу гээд байна вэ гэвэл, тэд хөрш Орос, Хятад хоёртой худладаа хийх юм уу, эсвэл бусад орнуудын зах зээл рүү транзитаар гарна гэсэн үг. Хоёрдугаарт, Монгол улс нь нийгэм-эдийн засгийн тэс өөр байдалд байснаа   зах зээлийн эдийн засагт хөл тавьсан . Монголын эдийн засаг олон арван  жилийн турш ЗСБНХУ-ын эдийн засаг, худалдаа, зөвлөлтийн төсвийн нөлөөн дор байсан юм.  Энд зөвлөлтийн нийгмийн идэвхитэй бодлогын загвар: бүх нийтийн заавал мөрдөх тэтгэвэр, тэтгэмжийн  систем үйлчилж байсан юм. Энэ бүгд нуран унахад тус улс ангалын ирмэгт тулсан. Хүн ам нь ийм өөрчлөлтөнд бэлэн бус байв. Зүүн болон Зүүн-Өмнөд Азийн орнуудын нийгэм-эдийн засгийн хөгжлийн  эхлэлийн түвшин    доогуур байсан бөгөөд зах зээлийн шилжилтийн эхний үед хүмүүст алдах юм байгаагүй нь амжилтын үндэс болжээ» гэлээ.

    Улс төрчид хүн арддаа Монголын байгалийн баялагийг олборлосон ашгаасаа хэмжээлэшгүй их ашиг  амлаад нилээд хэдэн жил болж байна. Гэхдээ, нэгдүгээрт, монголын хамгийн их ирээдүйтэй уурхай болох  Оюу-Толгой, Таван Толгойн аль альнийх нь олборлолт эхлээгүй байна.  Энэ нь юу гээд байна вэ гэвэл өмнөх сонгуулиар иргэн бүрт амласан 2,5 сая төгрөгийг монголын иргэд аваагүй л байна. Ингэхдээ Хүний хөгжлийн сангийн төдийлөн их биш мөнгө ч мөнгөний ханшинд муугаар нөлөөлөх аж.  Тиймээс юмны үнэ  хүмүүсийн бодит орлого өсөхөөс хамаагүй өмнө түрүүлж өсч байна. Энэ нь  хүн амын эдийн засгийн идэвхитэй байдалд биш, харин  хүмүүсийн дургүйцлийг төрүүлж  байна гэж Владимир Родионов тэмдэглээд «Нэг талаас Монгол улс  ардчилалыг амжилттай хөгжүүлж байгаа Азийн бүс нутгийн цөөн хэдхэн орнуудын нэг. Энд сонгууль нээлттэй явагддаг бөгөөд олон улс төрчдийн хувь заяа хүн амын шийдвэрээс шалтгаалдаг. Ингэхдээ  сонгогчдыг хахуульдах үзэгдэл  илт явагдаг аж. Улс-төрийн хөтөлбөрүүд  нь популист шинжтэй байдаг. Эдгээр хөтөлбөрүүд, макро эдийн засгийн өндөр үзүүлэлтүүд, ДНБ өсөлт  энэ бүгд нь Монгол улсыг  90-ээд  оны эцэст орсон нүхнээс гаргаж чадахгүй байгаа юм. Хөдөлмөрийн чадвартай 100 мянга гаруй хүн ажилгүй байна. 100 мянга гаруй хүн ядуугийн туульд байна. Ингэхдээ янз бүрийн давхаргын хүмүүс бөөр бөөрөөрөө нийлэн амьдарцгааж байна. Энэ нь нөхцөл  байдлыг түгшээж байна. 2008 онд гарсан олон түмний  үймээн 2012 оны Улсын их хурлын сонгуулийн өмнө давтагдахгүй гэхийн аргагүй юм» гэлээ.

    Монголын ирээдүйн сайн сайхныг бүрхэгээр дүрслэх  хэрэггүй юм гэж шинжээч үзэж байна.  Бүх юм монголын улс төрчид байгалийн баялгаа үр ашигтай зохицуулж, Орос, Хятадтай хөршийн  давуу талаа  ашиглахаас л шалтгаална гэж Владимир Родионов хэлээд «Хятад бол Монголын байгалийн нөөцийн гол хөнөөгч, тэрээр зөвхөн буцааж бараа бүтэгдэхүүн болгон нийлүүлдэг түүхий эдэд л сонирхолтой. Монгол улс болосвруулах  үйлдвэрүүдийг байгуулахад хүчээ төвлөрүүлэх  хэрэгтэй юм.  Үүний тулд, мэдээж хэрэг,  одоогийн ашгийг биш, алсын ухаантай бодлого явуулах хэрэгтэй. Энд гадаадын нөлөөгүйгээр болохгүй ч, түүхэнд нэг орны эдийн засаг,  нөгөө орны зээл тусламжгүй баригдаж байсан жишээ бий» гэлээ. Монголын эдийн засгийг зөв явуулах юм бол эдийн засгийн өсөлт 20 % хүртэл өсөх боломж бий, тиймээс өндөр  ДНБ-ний  үзүүлэлт төдийгүй хүн амын амьдралын түвшинг өсгөх хэрэгтэй юм.