Ираны төлөөлөгчид нэг сарын өмнө Сирийн сөрөг хүчнийхэнтэй харилцаа тогтоохыг оролдсон боловч бүтэлгүйтэжээ. Энэ тухай өнөөдөр британий  “Дейли телеграф” сонин дурьджээ.  Сирийн сөрөг хүчний нилээд хэдэн эх сурвалжууд, Иран нь  Сирийн Үндэсний зохицуулах хороотой яриа хэлэлцээ хийхийг хүсч байсан  гэж мэдээлжээ. Хороо нь дээгүүр албан тушаал эзэмшидэг  сөрөг хүчнийхнийг нэгтгэдэг юм.  Энэ хорооны удирлагууд Сирийн ерөнхийлөгч Башар Асадыг шүүмжилдэг хирнэ олон улсын цэргийн ажиллагаанд хүргэхийг хүсэхгүй байгаа юм. Эцэст нь сөрөг хүчнийхэн энэ улсын удирдалагад итгэлгүй  байгаагаас   Ирантай холбоо тогтоохоос татгалзажээ.  “Дейли Телеграф” Сирийн сөрөг хүчнийхэнтэй холбоо тогтоох Тегераны оролдлогууд нь “ерөнхийлөгч Башар Асадын дэглэмийг халах шалтаг” болж байна гэжээ.