ЕХ нь Орос улсаас НҮБ-ын АЗ дээр Сирийн асуудлыг буцаан хэлэлцэх зөвшөөрлийг авах бодолтой байна гэж  ЕХ-ны гадаад  асуудал эрхэлсэн дээд төлөөлөгч Кэтрин Эштон мэдэгдэв. 11-р сарын 17,18-нд Москвад Орос-ЕХ-ны байнгын түншлэлийн зөвлөлийн  уулзалт дээр Эштон  Оросын ГХЯ-ны тэргүүн   Сергей Лавровтой уулзах юм. Европын дипломатын хэлэхдээ  олон улсын хамтын нийгэмлэг  сирийн ард түмний эрх ашгийн үүднээс ажиллах ёстой гэв. ЕХ-ны зөвлөл даваа гаригт  Сирийн эсрэг нилээд хэдэн шинэ хориг арга хэмжээнүүдийг баталжээ. Европын зарим орнууд НҮБ-ын АЗ  Дамаскийн эсрэг хатуу арга хэмжээ авах хэрэгтэй гэж үзэж байгаа аж. Ийм байр суурийг Москва, Бээжин ливийн туршлагаас үүдэн зөвшөөрөхгүй байгаа юм.