Австралийн эрх баригчид Энэтхэгтэй ураны худалдааг цуцлах байр суурийг өөрчлөх болон уран  нийлүүлэлтийг сэргээх асуудлыг хэлэлцэхэд бэлэн  байна. Энэ тухай өнөөдөр Австралийн ерөнхий сайд Жулия Гиллард мэдэгдэл хийв.  Австралийн Засгийн газар ерөнхий сайдын төлөвлөгөөг дэмжижээ.  Хамтарсан хуралдаанаас гаргасан мэдэгдэлд “Энэтхэг улс нь олон улсын цөмийн гүрний хэлэлцээрийг зөчөөгүй” гэж цохон тэмдэглэжээ гэж The Australian сонинд дурьджээ. Үүний өмнө Австрали нь Энэтхэгт ураныг ямар нэгэн  хэлбэрээр худалдахын эсрэг байсан, яагаад гэвэл Энэтхэг нь ялгаварлан гадурхасан хэмээн  цөмийн зэвсгийг дэлгэрүүлэхгүй байх  нилээд хэдэн гэрээнүүдийг үзэглээгүй юм. Энэхүү Засгийн газрын шийдвэр нь Австралийн уран үйлдвэрлэгчдийн  үнэт цаасны өсөлтийг дэмжисэн юм.  Африкийн орнуудад уран олборлодог Paladin energy компаний тэргүүн Жон Боршофф мягмар гаригт хэлэхдээ, ураны нийлүүлэлтийн талаар Хятад улстай яриа хэлэлцээ үргэлжлүүлэн  хийж байгаа гэв.Австрали нь уран олборлолтоороо дэлхийд гуравт ордог юм.