Сирийн Үндэсний сөрөг хүчний зөвлөлийн төлөөлөгчид өнөөдөр Москвад Оросын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавровтой Дамаскийн байдлын талаар ярилцана. Сүүлийн өдрүүдэд гадаад орнуудын элчин сайдын яамдууд  босогчдын дайралтанд өртсөн.  Хүчирхийллийн улмаас Арабын лигийн орнууд  тус байгуулагын Сирийн гишүүнчлэлийг түр зуур зогсоосон аж. Хэрвээ Сири улс нь тус улсыг хямралаас гаргах хүчирхийллийг зогсоох ёстой Арабын лигийн төлөвлөгөөг эс дагавал  энэхүү шийдвэр нь 11-р сарын 16-наас хэрэгжих юм. Нөгөөтэйгүүр, ЕХ Сирийн эсрэг шинэ хориг арга хэмжэх байна. Тэрхүү хоригоор европын зээл болон техникийн аливаа тусламжийг цуцлах аж. Түүнчлэн,  үүний өмнө тус улсын ерөнхийлөгч Башар Асадын тэргүүлсэн “ хар нэрсийн жагсаалт”дансанд хүмүүсийн хэлмэгдүүлэлтэд буруутгаад байгаа  армийн командлал  нэмэгджээ.  Тэднийг Европд орох хориг тавьж, мөн европын банкнууд дахь дансуудыг хаажээ.