Оросын оюутан сурагчид ер бусын роботуудыг Москвад үзүүллээ. Н.Э. Бауманын нэрэмжит Москвагийн техникийн их сургууль дээр робот техник болон залуучуудын технологийн үйлдвэрлэл эрхлэгчдийн инновацид зориулсан форум болж өнгөрлөө. Ихэнх хүмүүс “робот” гэдэг үгийг холбон үздэг андроидууд буюу хүний хувилмалыг энд олж үзэхгүй, учир нь залуу зохион бүтээгчдийн хувьд энэ нь дэндүү үнэтэй тоглоом юм. Эдгээр нь хүмүүсийн амьдралыг хөнгөвчлөхөд зориулсан машинууд, хөдөлгөөнт тавцангууд, хиймэл гартай цахим хайрцагууд, авсаархан гаджетууд зэрэг юм. Эдгээрийн гол зорилт нь аливаа зүйлийг хаах, нээх, объктыг төрөлжүүлэх, өргөх, буулгах, авч ирэх, авч явах, далайн гүнээс аливаа зүйлийг цуглуулах зэрэгт оршиж байгаа юм. Жишээ нь, оюун санааны видео шинжилгээ хийх чадвартай бага оврын IP видео сервер ямарч хүнийг хоосон орон зайд харагдуулж чадна гэж Москвагийн техникийн их сургуулийн оюутан Роман Жуков хэлээд «Жишээлбэл та явж ч, хөдөлж ч чадахгүй хөгжлийн бэршээлтэй хүн байлаа гэж бодьё, тэгэхдээ та лекцэнд суумаар, гэр дотроо явмаар байгаа биз дээ? Та томилолтоор явж эсвэл хөлөө хугалсан байлаа ч гэсэн ажил дээрээ байх шаардлагатай гэж үзвэл энэ системийг ашиглаж болно. Танай ажлынхан таны дүрсийг харж таны дуу хоолойг сонсох болно. Та орон зайд шилжиж болох ба бүр ямар нэгэн зүйлийг барьж болно» гэлээ.

   Харин “Акватор II” роботыг усан дор хэрэглэж болно. Залуу зохион бүтээгчидэд Мексикийн буланд асгарсан нефтийн хор уршгийг арилгах нөхцөл байдлыг дууриалгасан Хьюстонд болсон тэмцээний шилдэг 10-т энэ робот орсон билээ гэж хөвдөг тавцан боловсруулагчдын нэг Кирилл Зюзяев тэмдэглээд «Тэр нөхцөл байдлыг дууриалгасан даалгаварт хоолойн эвдэрсэн хэсгийг салгах, гүний усны дээж авах, нефть асгарч байгаа цооногын  хэсгийг хаах болон түүнийг бин битүү болгох, шинжилгээнд зориулсан усны дээж авах зэрэг заалтууд байсан юм» гэв.

   “Акватор” энэ бүх даалгаварыг амжилттай биелүүлсэн гэж тэр яриад, энэ аппаратыг хөлөг онгоц болон шумбагч онгоцуудын  ёроолд болон гүүрний усан доорх хэсэгт үзлэг хийхэд хүний оролцоогүйгээр ашиглаж болно гэж нэмж хэллээ. Хэрвээ энэ төхөөрөмж туршилтын загвар байгаа бол Бауманы их сургуулийн нэг тэнхимын зохион бүтээсэн “Варан” тавцанг дэлбэрэх бодис хоргүй болгоход ОБЯ-ны албад одоо хэрэглэж байна. Энэ төхөөрөмжийн нэг давуу тал нь “ техникийн хараа зүйн систем дээр суурилсан ямарч пультгүйгээр бие даан хөдлөх чадвар юм” гэж тус тэнхимийн багш Василий Рубцов тэмдэглэлээ.

   Аливаа зүйлийг харах болон төрөлжүүлэх чадвартай “робот нүднүүд” залуу зохион бүтээгчдийн дунд ихээхэн нэр хүндтэй байна. Жишээ нь жижигхэн пластмасан хайрцгийг видео камерт байрлуулах юм бол машины дугааруудыг болон хүний царайг төвөггүй таньдаг байна. “Тулгуур, эргэлтийн  төхөөрөмж” гэсэн албан ёсны нэртэй асар том хэмжээтэй төхөөрөмжийн тусламжтайгаар танкчин харуулын нээлхийгээр гаралгүйгээр танкны эргэн тойрны орон зайг харж болно. Нэг камер нь ургашлах хөдөлгөөнийг чиглүүлж байхад нөгөө камер нь буучинд байгаа устгахад туслаж байна.

   Энэ форум дээр “жинхэнэ” роботуудаас гадна тоглоомон роботуудыг үзүүллээ. Тэдгээрийг нэгийг Москва орчмын сургуулийн 9-р ангийн сурагч Дмитрий Сухотский зохион бүтээсэн байна. Миний робот шатар, даамыг өөрөө тоглож чадна гэж тэр ярьж байна. «Энэ роботыг “Евробот”-ын сүүлчийн тоглоомонд зориулсан юм. Журам нь жил бүр өөрчлөгдөж байдаг юм. Энэ жил роботууд 3:2 метрийн талбайтай ширээн дээр шатар тоглож байна. Надад удирддаг нэг робот, багаараа хийсэн бие даасан нэг робот байгаа. Удирддаг роботыг компюьтерээс удирддаг харин бие даасан робот өөрөө бүх даалгаварыг биелүүлэх ёстой» гэлээ.

   Бүх дэлхийн хүүхдүүдийн зохион бүтээсэн авсаархан роботуудын аврага шалгаруулах олон улсын ЕВРОБОТ тэмцээнд Дима хэд хэдэн удаа оролцсон юм. Энэ тэмцээний газрын зураг жилээс жилд улам өргөжиж одоогийн байдлаар 25 улсыг хамраад байна. Мэдээж хэрэг нь энэ нь спортын шоу боловч хүүхдүүдийн зугаа арай бишээ гэж Залуучуудын робот техникийн  ЕВРОБОТ тэмцээний оросын холбооны дарга Мария Салмина тэмдэглэж байна. Аюулгүй байдлын хүрээнд бидний зорьж байгаа “ухаалаг” аж үйлдвэрт залуучуудын бүтээл маш их эрэлт хэрэгцээтэй байна гэж тэр онцлон тэмдэглэлээ.