Олон улсын сансрын станц зочдыг хулээж байна. Ээлжит баг бүхий «Союз» сансрын хөлөг Байконур сансрын хөлгийн буудлаас амжилттай хөөрөв. Оросын хоёр, америкийн нэг сансрын нисгэгч  багийн бүрэлдэхүүнд оржээ.Энэ нь  оросын хурандаа Антон Шкаплеров, дэд хурандаа Анатолий Иванишин нарын  хувьд сансарт анх удаа хийх нислэг юм. Хоёулаа 2001 онд сансрын нисгэгчдийн отрядад багтаж, сургалтын бүх хичээлийг үзэж судалсан байна. Тэд орлогч багийн бүрэлдэхүүнд хоёр удаа орсон, одоо гол багийн гишүүд болжээ. Багийн 3 дахь гишүүн америкийн сансрын нисгэгч Даниэл Бёрбанк 2000 ба 2006 онд олон удаа ашигладаг сансрын хөлгөөр нислэг хийсэн туршлагатай. Багийн гишүүд Олон улсын сансрын станц дээр дөрвөн г сарын турш ажиллана. Энэ оны 8-р сард «Прогресс» ачаа тээврийн сансрын хөлөг осолдсоны улмаас «Союз ТМА-22» хөлгийн  нислэгийг хойшлуулсан учир шинэ багийн сансарт  томилогдон ажиллах хугацааг багасгав.

   Оросын Сергей Волков, японы Сатоси Фурукава нар зочдыг дэлхий орчмын тойрог замд тэсч ядан хүлээж байна. Шинэ багийн гишүүд  ажлынхаа хөтөлбөрийн хүрээнд  хоёр «Прогресс» ачаа тэээврийн хөлгийн ачааг буулгаж, дэлхийн агаар мандалд цахилгааныг судлах «Чибис» эрдэм шинжилгээний бичил хиймэл дагуулыг хөөргөх юм. Мөн түүнчлэн задгай сансарт гарч, солироос хамгаалах нэмэлт хавтанг станцын гадна талд байрлуулна. Багийн эрдэм шинжилгээний хөтөлбөрийн дагуу оросын талаас 37 туршилт хийх юм.

    Шинэ багийн гишүүдийг Олон улсын сансрын станцад хүргэх «Союз ТМА- 22» бол мөн ангилалын сүүлчийн сансрын хөлөг билээ. Тойрог замд хоёр удаа нислэг хийсэн тоон программ бүхий  «Союз-ТМА-М» сансрын хөлөг түүнийг орлох юм. Эдүгээ  оросын зөөгч пуужин америкийн олон удаа ашиглах сансрын хөлгийн хөтөлбөрийг зогсоосноос хойш  сансрын нисгэгчдийг тойрог замд гаргах цорын ганц аппарат болсон. Ийм байдал 2016 он хүртэл үргэлжлэнэ гэж «Новости космонавтики» сэтгүүлийн газрын эрхлэгч Андрей Красильников «Оросын дуу хоолой» радиод мэдээлээд «Тэгтэл НАСА ба Оросын сансрын агентлагийн хооронд байгуулсан хэлэлцээрийг хэрэгжүүлж, америк, европ, япон, канадын сансрын нисгэгчдийг  Олон улсын сансрын станцад тээвэрлэх юм. Америкийн «Спейс Икс» хувийн компанийн бүтээж буй «Драгон» арилжааны жолоодлогот сансрын хөлөг 2016 онд нислэг хийж эхлэнэ хэмээн НАСА агентлаг үзэж байна» гэв.

  Шинжээчийн хэлснээр бол «Боинг» компани ч шинэ сансрын хөлөг дээр ажиллаж байна. Хэтийн төлөв ийм байна. Мэдээжээр Олон улсын сансрын станц үүрд оршихгүй хийгээд 2028 он хүртэл ажиллах бололтой. Энэ станцыг юугаар солихыг эрдэмтэд одоо эргэцүүлэн бодож байна. Сансар эзэмших талаар түрүүлж буй орос, америкийн талууд  өөрийн замыг тус тус санаачилж байна гэж Андрей Красильников хэлээд «Жишээ нь Орос улс өөрийн нутаг дэвсгэр  дээгүүр нисч, зураг авах тойрог замын станцыг зохион бүтээх асуудлыг авч үзэж байна. Тус станц жолоодлогот дэглэмээр ч, сансрын нисгэгчид очиж түр ажиллах дэглэмээр ч  ажиллана. Түүнээс гадна Оросын сансрын агентлаг Сар, Ангараг гэх мэт гариг руу явах сансрын аппаратыг угсрах тойрог замын жолоодлогот  цогцолборыг бүтээх төлөвлөгөөтэй байна» гэлээ.

   АНУ-ын тухайд гэвэл  гол төлөв Сар, Ангараг гаригийг  судлахад анхаарлаа төвлөрүүлэх бодолтой байна. Гэвч хэтдээ жолоодлогт нислэг хийнэ. Харин олон улсын өргөн хамтын ажиллагааны үр дүнд л төлөвлөгөөг биелүүлж болно гэж бүгд үзсэн юм. Одоогоор Олон улсын сансрын станц  шинэ багийн гишүүдийг хүлээж байна. Өнөөгийн сансар судлалын бодит байдал ийм байна. Санрын нисгэгчид сайн ёр болоход итгэж, бүр дэлхийн анхны сансрын нисгэгч Юрий Гагарины баримтласан уламжлалыг даган мөрддөг. Тухайлбал нислэгийнхээ өмнөх шөнө  өрөөнийхөө хаалган дээр гарын үсэг  зурсан байна.   

Гэрэл зураг