Европын ПДХ систем байгуулах нэрийн дор АНУ Хар далай, Баренцын, Хойд, Балтын тэнгист хөлөг онгоцуудаа байрлуулахыг санаархаж байгааг Москва үгүйсгэхгүй байна гэж ГХЯ-ны сайд Сергей Лавров өнөөдөр хэвлэлийн бага хурал дээр мэдэгдлээ. Европын ПДХ систем ОУ-ын эсрэг чиглээгүй гэсэн хуулийн баталгаа одоо болтол алга байна гэж тэр тэмдэглэлээ. Лавров Ираны цөмийн хөтөлбөрийн талаар ярихдаа асуудлыг “зургаагийн” зуучийн хүрээнд дипломат аргаар шийдвэрлэх хэрэгтэй гэлээ. Ираны эсрэг авсан хориг арга хэмжээнүүд дууссан гэж сайд хэллээ. Ираны цөмийн зэвсгийн боловсруулалтын талаарх илтгэлд орох мэдээлэлийг тус агентлагт өгсөн улсын нэрийг МАГАТЭ дурдах ёстой гэж тэр хэллээ. Сири улсыг Арабын улсуудын Лигийн гишүүнчлэлээс хассан явдал ямарч үр дүн өгөхгүй гэж оросын сайд үзэж байна. Энэ улсын байдлыг зохицуулах хэлэлцээр хийхээр Москвад сирийн Үндэсний зөвлөлийн сөрөг хүчний төлөөлөгчид мягмар гаригт хүрэлцэн ирнэ гэж Лавров мэдээлсэн байна.