Гариг хоорондын “Фобос-грунт” станцийг алдагдсан гэж Роскосмос үзэхгүй байна. Гэхдээ 1-р сарын эхээр унах магадлалтай гэдгийг хүлээн зөвшөөрч байга гэж тус байгууллагын тэргүүн Владимир Поповкин мэдэгдлээ. Түүний хэлснээр станцийн хяналтыг сэргээхийн тулд 12-р сарын эхэн хүртэл хугацаа байна. Энэ аппарат Дэлхий дээр унах ямарч аюул байхгүй, тэрээр агаар мандалын нягт давхрагад орохдоо шатах юм гэж Поповкин тайвшрууллаа. Ангараг гаригийн дагуул Фобосоос хөрсний дээж авч ирэх ёстой “Фобос-Грунт” станцийг 11-р сарын 9-нд хөөрөгсөн юм. Пуужин тээгчийн хоёр үе шат хуваарийн дагуу ажилласан боловч станцийн өөрийнх нь хөдөлгүүр ажиллаагүйгээс болж тус аппарат гариг хоорондын тойрог замдаа орж чадаагүй юм.