Худалдааг цаашид либералчлах нь дэлхийн эдийн засгийн  тогтонги өсөлтэд тус дөхөм үзүүлнэ. Гонолулуд  Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын удирдагчдын 19 дэх дээд хэмжээний уулзалтын дүн гаргав. Энэ удаагийн уулзалт дэлхийн эдийн засаг хүнд түвэгтэй байдалд орсон үед болсоныг дээд хэмжээний уулзалтын төгсгөлийн баримт бичигт тэмдэглэжээ. Үүний хамт одоо дэлхийн ДНБ-ний бараг 60 хувь нь ногдож буй  Ази  Номхон далайн орнууд л дэлхийн эдийн засгийг хямралаас гаргах боломжтой.

   Энэ чиглэлээр хийх ажил ирэх онд ч үргэлжлэнэ. Орос улс Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагыг даргална.Ээлжит дээд хэмжээний уулзалт нь 9-р сарын 8,9-нд Владивостокод болохыг ОХУ-ын Ерөнхийлөгч Дмитрий Медведев  төгсгөлийн хэвлэлийн бага хурал дээр тэмдэглээд «Бид дэд бүтцийн төслүүдийг урагшлуулж, эрчим хүчний хөгжил, хүнсний аюулгүй байдал, оюуны өмч зэрэг асуудал дээр ажиллана. Ер нь бид  улс орныхоо геополитикийн ач холбогдолыг  харгалзан үзэж зохих асуудлуудыг шийдвэрлэх болно» гэв.

   Гаалиар ивээхтэй хийх тэмцэл Гонолулуд дээд хэмжээний уулзалтаар хэлэлцсэн асуудлын нэг боллоо. Олонхи улс  энэ замаар алхам хийхээ зарлан мэдээлсэн ч  тодорхой арга хэмжээ тэр болгон авахгүй байгааг дурдая. Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын гишүүд энэ талаар   дэлхийд үлгэр жишээ болох боломжтой байна. Эдгээр улс  худалдаа, хөрөнгө оруулалтын хүрээнд нэмэлт саад тотгор учруулахаас татгалзах  тухай баримт бичгийн хугацааг 2015 он хүртэл сунгав. Мөн байгууллагын гишүүн орнуудын эдийн засагт зохицуулах үр дүнтэй арга барилыг нэвтрүүлэх явдал худалдааны  харилцааны хөгжилд тус нэмэр болно.

   Энэ удаагийн дээд хэмжээний уулзалтын хүрээнд хийсэн хэлэлцээ ОХУ АНУ   тодруулвал эдгээр хоёр улсын ерөнхийлөгчдийн хувьд гурван жилийн хамтын ажиллагаагаа дүгнэх арга хэмжээ болсон. «Хоёр улсын харилцаанд ахиц дэвшил гарсан. Эдгээр нь  СДЗ-ийн тухай Гэрээ, Дэлхийн худалдааны байгууллагын талаархи тохиролцоо болон бидэнд төдийгүй дэлхий дахинд чухал өөр асуудлын шийдвэр билээ. ПДХ системийн тухайд гэвэл байдал нэлээд хүнд байна. Харамсалтай нь түншүүдээс санал болгосон зүйл Орос  улсад ойгомжтой биш байна. Миний бодлоор Орос улсаас Европ дэх ПДХ системтэй холбоотой асуудлуудууд ямар хариу өгөх нь ойрын үед тодроно» гэж Дмитрий Медведев хэллээ.

    Янз бүрийн орны компани, зах зээлүүдийг улам ойртуулах бүс нутгийн нийтийн эдийн засгийг төлөвшүүлэх замаар ойрын үед Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын хүрээнд  тодорхой алхам  хийх юм. Байгууллагын гол зорилт эдийн засгийн хэмжээнд  харилцан интеграцчилах, худалдааны хэлхээ холбоог өргөжүүлэхэд  оршиж байгааг дээд хэмжээний уулзалт бас дахин нотлон харуулав. Зорилтыг биелүүлэхийн тулд бүс нутагт инновацийн үйл ажиллагааг өргөжүүлж улмаар эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх  гол зорилго бүхий  зах зээлийг баримжаалсан  бодолгыг дэмжих арга хэмжээнүүдийг урагш ахиулахаар төлөвлөжээ. Иргэд бүс нутгаар зорчих болзолыг хөнгөтгэх нь ийм нэг арга хэмжээ билээ.

   Мөн түүнчлэн эрчим  хүчний аюулгүй байдлыг хангах, эдийн засгийн өсөлтэд нааштай нөлөөлөх шинэ шинэ эх сурвалжийг бий болгох, хүн амыг ажлаар  хангах нь хамтын ажиллагааны  нэгэн тал болно. 2035 он гэхэд Ази  Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын  үйлдвэрлэлийн хэрэглэх эрчим  хүчийг 45 хувиар багасгах явдал өсөлтийг нэмэгдүүлэх замаар хийх  бас нэгэн алхам болно.  

Гэрэл зураг