Монгол улсад байгалын баялагын шинэ орд газруудыг нээх, Улаанбаатар хотын экологийн байдлыг сайжруулах, Төв Азийн эртний түүхийг судлах зэрэг салбаруудад хамтарсан судалгаа явуулахад том хувь нэмэр оруулсан учир оросын эрдэмтдийг Монгол улсын Шинжлэх ухааны академийн гишүүнээр сонгосон байна. Энэ өндөр дээд зэргийг оросын ШУА-ийн Сибирийн салбарын дарга Александр Асеев, геологч Михаил Кузьмин, дорно дахины судлаач Борис Базаров нарт олгожээ. Монгол улсын ШУА-ийн 50 жилийн ойд зориулж ОУ-ын эрдэмтдийг академийн гишүүнээр сонгосон байна.

   Жишээ нь, Эрхүү хотын эрдэм шинжилгээний төвийн тэргүүн, геологч Михаил Кузьмин хил орчмын нутаг дахь палеоклимат буюу өнгөрсөн үеийн цаг агаарыг судалдаг юм. Тэрээр Төв Азийн техтоник буюу геологийн картыг зохиход оролцсон бөгөөд энэ төсөлд Орос, Монгол, Япон, Солонгос улсуудын эрдэмтэд нэгдсэн билээ. Эрдэс баялагын ихээхэн нөөцтэй тус улсад геологчдын хөдөлмөр маш их эрэлт хэрэгцээтэй байна гэж Михаил Кузьмин хэлээд «Монгол нөхдүүдтэйгээ бид 1967 оноос эхлэн ажиллаж байна. Манай геологийн өнгөрсөн үеийн эртний далай тэнгисийн орон зайг судлах нь манай байнгын ажил юм. Энд одоогийн Монгол улс, оросын Прибайкал, Забайкалын нутаг дэвсгэр хамаарч байгаа юм. Одоогийн байдлаар бид манай орнуудын нутаг дэвсгэр дээрх ховор металлын орд газруудыг судлаж байна. Монгол улсад ховор металлын нэг орд газрыг нээгээд байна. Удахгүй бид алтны орд газрыг судлах ажилд орох гэж байна. Аль нэгэн хүдрийн орд газар дахь төлвийг тодорхойлох шинэ арга барилыг тэд туршаад байгаа ба манай ажилтнууд олборлох компаниудад ажиллах туршлагатай болоод байгаа. Мэдээж хэрэг хамгийн чухал салбар бол экологийн салбар юм. Манай хүрээлэн эрдэс баялагыг олборлож байгаа газрууд дэлхийн гадаргууд хэрхэн нөлөөлж байгаа болон байгалд хүний үзүүлж байгаа хор холбогдолын талаарх асуудлуудыг судлаж байна» гэлээ.

   Дээр үеийн эрдэм шинжилгээний хэлхээ холбоо нэгдсэн асуудлуудыг шийдээд зогсохгүй Орос, Монгол улсуудын хувийн чанартай асуудлуудыг ч шийдэхэд туслаж байна. Оросын ШУА-ийн Сибирийн салбарын дарга Александр Асеев хэлэхдээ «Манай хамтын ажиллагааны нэг чухал хүрээ бол Улаанбаатар хотын экологийн асуудал юм. Эрхүү хот дахь манай нэг хүрээлэн зохих тооцоог одоо хийж байна. Дараа нь шингэн түлш болгож хувиргаж болох утаагүй нүүрсийг ашиглаж эхлэх. Ашиглаад өнгөрсөн хүрэн нүүрснээс хөрсний өгөөжийг сайжруулах бордоо гаргаж авах энэ ажлыг Томск хотын хүрээлэн судлаж байна. Монгол улс чацарганыг ургуулж, боловсруулах ажлыг хийх гэж байна. Чацарганыг яаж боловсруулах, энэ түүхий эдээс ямар зүйлийг гаргаж авч болох зэрэг асуудлуудыг манай эрдэмтэд тооцоолон бодож байна. Аж үйлдвэрт эрчим хүчийг үр ашигтай ашиглах аргыг нэвтрүүлэх хэрэгтэй байна. Энэ бүгд нь эрчим хүчийг хэмнэх асуудал дээр нэгтгэж байна. Бид энэ асуудлуудаар уралдаан зарласан ба энэ салбаруудтай холбоотой 21 төслийг хүлээж аваад байна» гэлээ.

   Монгол улсын ШУА амжилт нь шууд л тонноор юм уу, мөнгөөр үнэлэгддэг шинжлэх ухааны салбарыг үнэлээд зогсоогүй юм. Монгол улсад төдийгүй Ази тивд нэр хүндтэй дорно дахины судлаач, профессор Борис Базаров монголын академчийн цолыг хүртлээ. Борис Базаров нь Монгол, Түвд, Будда судлалын хүрээлэнгийн захирал, нүүдэлчин ард түмнүүдийн түүх, соёлын тухай олон тооны ном зохиолын зохиогч нь юм. Тэрээр зөвхөн Төв Ази ч биш Зүүн болон Хойд азийн соёл иргэншлийг судлах үйлсэд томоохон хувь нэмэр оруулсан хүн юм. Үүнээс гадна профессор Базаров нь Төв Азийн орчин цагын асуудлыг судалдаг тэргүүлэх судлаачдын нэг, тус бүс нутгийн үндэстэн хоорондын болон геополиткийн талаарх хүлээн зөвшөөрөгдсөн шинжээч юм.