Йеменд энэ оны 5-р сард хулгайлагдсан хүмүүнлэгийн байгууллагын ажилтан гурван франц хүнийг суллалсан байна гэж Би-би-си телевиз радиогийн компани өнөөдөр мэдээлсэн байна. Тус улсын нийслэл Сана хотоос зүүн зүгт 600 километрт оршдог Сеун хотод Аль-Каида алан хядах байгууллагын гишүүд Франц улсын иргэдийг хулгайлсан гэж урьдчилсан байдлаар үзэж байна. Эдгээр хоёр эрэгтэй, нэг эмэгтэй нь францын Triangle Generation Humanitaire хүмүүнлэгийн байгууллагын ажилтнууд юм. Хэрхэн чөлөөлсөн тухай тодорхой мэдээ одоохондоо байхгүй байна. Йеменд сүүлийн 15 жилд 200 гадаадын иргэдийг хулгайлжээ. Тэдний ихэнхийг нь эрүүл саруул чөлөөлж чадсан гэж Би-Би-Си мэдээллээ.