Оросын жолоодлогт “Союз” хөлөг өнөөдөр Казахстан улсаас түрээслэж байгаа Байконурын сансарын буудлаас ОУСС руу хөөрлөө. Ачаа тээврийн “Прогресс” хөлөг 8-р сард осолдсноос болж энэ хөөргөлтийг бараг хоёр сараар хойшлуулсан байсан юм. Союз хөлөг удаан хугацаагаар ажиллах орос-америкийн ээлжит багыг тойрог замд хүргэх юм. 11-р сарын 16-ны өглөө оросын иргэд Антон Шкаплеров, Анатолий Иванишин, америкийн иргэн Даниель Бербанк нар оросын Сергей Волков, америкийн Майкл Фоссум, японы Сатоси Фурукава нартай холбогдох ёстой. Тэд ОУСС-д 6-р сараас хойш ажиллаж байгаа юм.

Гэрэл зураг