ЗСБНХУ-ын ардын жүжигчин, нэрд гарсан хөгжмийн зохиолч Григорий Пономаренкогийн мэндэлсний 90 жилийн ойг 2011 онд Орос улсад өргөн тэмдэглэж байна. Түүний зохиосон дуунууд аль хэдийнэ ардынх болсон. Цээжлэхэд амар ойлгомжтой яруу сайхан дуунууд нь дэлхийн олон оронд дэлгэрсэн. Олонд түгсэн нууц нь үүнд оршино. Өнөөдрийн нэвтрүүлгээр Григорий Пономаренкогийн дуунууд эгшиглэнэ.