Иранд үзүүлэх даралт шахалтын шинэ арга барилыг Вашингтон боловсруулж байгаа ба энэ талаар Орос, Хятад улсуудтай зөвлөлдөөн хийх шаардлагатай байна гэж АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама мэдэгдлээ. Гонолулуд болсон АНДЭЗХА-ны орнуудын дээд хэмжээний уулзалтын үеэр болсон хэвлэлийн бага хурал дээр энэ зөвлөлдөөн “ойрын долоо хоногт” болно гэж мэдэгдсэн байна. Ираны цөмийн асуудлын талаар олон улсын хамтын нийгэмлэг нэгдмэл байр суурьтай байгаа гэж АНУ-ын ерөнхийлөгч үзэж байгаа юм байна. “Яг одоо олон улсын хамтын нийгэмлэг нэгдмэл байдалтай харин Иран улс тусгаарлагдсан байдалтай байна гэж” тэр хэлсэн байна.