Бүх Оросын болон Москвагийн тэргүүн хамба Кирилл Ливанд хүрэлцэн ирлээ. “Ливаны ард түмэн болон төрийн зүтгэлтнүүдтэй биечлэн уулзаж, үнэн алдартны шашинтнуудтай хамт мөргөл үйлдэхийн тулд Сири улсаас би Бейрутэд ирлээ” гэж тэргүүн хамба хэлсэн байна. Үнэн алдартны шашны уламжлал ёсоор шинээр сонгогдсон тэргүүн хамбын байх ёстой дэлхийн 15 үнэн алдартны сүмийн нэг нь Ливаны нутаг дэвсгэр дээр байдаг Антиохийскийн сүмд албан ёсны айлчлал хийж байгаа юм гэж тэрээр тэмдэглэсэн байна. Намайг анх удаа Бейрутэд албан ёсоор айлчилж байхад “энэ хот Сталинград хотыг аймшигтайгаар санагдуулж байсан”, харин өнөөдөр ливаны нийслэл дээгүүр нисэхдээ сэргээн босгосон хотын гэрэл гэгээг хараад баярлах сэтгэл өөрийн эрхгүй төрж байлаа гэж Оросын Үнэн алдартны шашны тэргүүн хэллээ.”Энэ удаагийн албан ёсны айлчлал манай сүм хийдүүд болон ард түмний хоорондох сайн сайхан харилцааг хөгжүүлэхэд өчүүхэн тус болно гэдэгт найдаж байна гэж” тэр төгсгөлд нь хэлсэн байна.