0 АНДЭЗХА-ны орнуудын тэргүүнүүд олон улсын худалдааны саад тотгорыг арилгахын төлөө байгаа бөгөөд гаалиар ивээх явдлын эсрэг тэмцэх хэрэгтэй байна гэж мэдэгдлээ. Тус бүс нутгийн орнуудын эдийн засгийн өсөлт нь европын өрийн хямралаас үүдсэн шинэ хямралын аюултай тэмцэхэд тус болно гэж Гонолулуд болсон АНДЭЗХА-ны орнуудын дээд хэмжээний уулзалтын дүнгээр гаргасан хамтарсан тунхаглалд тэмдэглэсэн байна. Даяарчлалын эдийн засагт тодорхой бус байдал бий болсон өнөө үед дэлхийн худалдааг либералчилах зайлашгүй шаардлагатай байна гэж АНД 21 орны төрийн болон засгийн газрын тэргүүнүүд үзсэн байна. Гонолулуд ОХУ, АНУ-аас АНДЭЗХА-г даргалах ажлыг хүлээж авлаа, дараагийн дээд хэмжээний уулзалт Владивосток хотод 2012 оны 9-р сарын 8-9-нд болно.