Еврогийн бүсийн асуудал эдийн засгийн хүрээнээс аажмаар хальж байна. Италийн улсын облигац унасан болон европын тогворжуулах сангийн эргэн тойронд болсон өргөн шүүмжлэлийн хүрээнд грекийн засгийн газар бүрэн бүрэлдхүүнээрээ огцорлоо. Мөн Итал улсын ерөнхий сайд Сильвио Берлускони өөрийн албан тушаалаа орхихоор завдаж байна. Еврогийн бүсийг шинэтгэж болзошгүй тухай мэдээлэл тарж байгаа бөгөөд ингэсэн тохиолдолд ЕХ-нд том цохилт болно гэж шинжээчид үзэж байна. Хоёр долоо хоногийн өмнө Еврогийн бүсийн хямралаас гарах арга замыг оллоо гэж бодогдож байсан. Санхүүгийн тогтвортой байдлын европын сан /СХТБЕС/ өөрийнхөө мэдэлд1триллион евротой байна гэж зарлан мэдээлж байсан юм. Үнэн чанар дээрээ энэ зарласан хэмжээний еврог хэрхэн цуглуулах вэ гэсэн асуулт тогтворжуулах сангийн хүчирхэг оролцогчидод төрж байна. Ийм учраас ОУ түүнд нэгдэхийг тийм их яарахгүй байна гэж ОУ-ын ерөнхийлөгчийн туслах Аркадий Дворкович мэдэгдээд: «Хэрвээ Европ тив бүхэнд ойлгомжтой механизмтай, төлөвтэй шийдвэр гаргах юм бол бид оролцоно. Одоохондоо шардлагатай шийдвэр алга байна. Энэ амлаад байгаа триллион байгаа эсэхийг бид ойлгохгүй байгаа юм. Одоохондоо 250 тэрбум байгаа бас нэмэлт 750 тэрбумыг цуглуулна гэсэн зорилт байгаа юм. Энэ тэрбумыг хэн нэгэн өгөхөд бэлэн байгаа эсэхийг бид ойлгохгүй байна. ОУВС-гаар дамжуулан ажиллах нь бидэнд амар байгаа юм» гэж тэр ярилаа.

   Шинэчлэл явуулах замаар еврогийн бүсийг аваръя гэсэн Герман улсын саналын тухай мэдээлэл ихээхэн анхаарал татаж байна. Зарим нэг улсуудыг  Еврогийн бүсээс гаргах боломжийн тухай тогтоолыг Загалмайтны ардчилсан холбоо бэлтгэж байгаа тухай мэдээ тарлаа. ХБНГУ-ын канцлер, Загалмайтны ардчилсан холбооны тэргүүн Ангела Меркель энэ мэдээлэлийг яаран няцаалаа. Энэ баримт бичигт Франц улс нэгдсэн гэсэн мэдээлэл энэ үеэр бас тарлаа. Европын гол "донорууд", тогтворжуулах сангийн хөрөнгийг нэмэгдүүлэх санал гаргасан улсууд өөрсдөө  СХТБЕС үр ашигтай гэдэгт эргэлзэж байгаа бололттой гэж шинжээчид үзэж байна.

   Хэрвээ германчууд өөрийнхөө тогтоолыг ЕХ-нд хэлэлцүүлхээр оруулах юм бол Европ тив үнэн чанартаа "умард", "өмнөд" гэсэн хоёр хэсэгт хуваагдана. Нилээд хүчирхэг эдийн засагтай Герман, Австр, Финлянд улсууд болон Бенилюксийн орнууд "умард" хэсэгт үдэхээр тооцоолж байгаа. Сүүлийн үед бүх еврогийн бүсийн хувьд эдийн засгийн асуудлын эх үүсгэвэр нь өмнөдийн Грек, Итал, Испан улсууд болоод байна. Иймэрхүү шинэтгэл эхний ээлжинд хоцронгуй орнуудад тустай гэдэгт "Грандис Капитал" компанийн шинжилгээний хэлтсийн дарга Денис Барабанов итгэлтэй байна. "Өмнөд"-ийн орнуудын хувьд еврогийн бүсээс хурдан гарч урьд нь тэдний эдийн засаг хөгжих эх үүсгэвэр нь болж байсан өөрийн эдийн засаг, хөдөө аж ахуй, өөрийн экспортоо сэргээхийг оролдох нь хамгийн зөв хувилбар юм. Тэд еврогийн бүсэд орсноороо өрсөлдөх чадвар нь хэцүү болсон, учир нь тэнд хүчирхэг эдийн засагтай бусад түншүүд тэр дундаа хөрш улсууддаа өөрийнхөө экспортыг нэмэгдүүлэх нь ашигтай байгаа Герман улс байна.

   Нөгөө талаас нь авч үзэх юм бол европын эдийн засгийн тэргүүлэгчид "өмнөд"-ийн улсуудад эрх чөлөө олгохыг хүсэх эсэх нь бас тодорхой биш байна гэж Денис Барабанов үзэж байна. Еврогийн бүсийн хүчирхэг улсууд энэ холбоонд байснаараа асар их хөнгөлөлт, ашиг олж байгаа, яагаад гэвэл нэг талаас арай дорой орнуудад өрсөлдөөнийг үгүй болгож, нөгөө талаас холбооны хүрээнд өрсөлдөөний өндөр чадавхитай бараагаа борлуулах ашигтай, найдвартай байнгын зах зээлтэй байгаа юм гэж тэр ярилаа. Ийнхүү еврогийн бүсийн эдийн засгийн асуудал ЕХ-нд түгшүүртэй байдлыг бий болголоо. Энэ хоёр байгууллага зөвхөн хямралтай тулгараад зогсоогүй түүнийг даван туулахын тулд шинэтгэл хийх шааардлагатай боллоо.