Парламентийн сонгуулийн өмнөх кампанит ажил ОУ-д эрч хүчээ авч байна. Өнгөрч байгаа долоо хоног үйл явдлаар дүүрэн байлаа. Сонгуулийн өмнөх кампанит ажлын сонгогчдын хувьд хамгийн чухал олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр /ОНХМХ/ сурталчилгаа хийх үе шат гараагаа авлаа. ЕХ-ны парламентийн ассамблейн олон улсын ажиглагчид Москвад хүрэлцэн ирлээ. Гадаад орнуудад суугаа дипломат байгууллагуудад илгээх ёстой сонгуулийн хуудсуудыг Сонгуулийн ерөнхий хороонд /СЕХ/ хүргэлээ.12-р сарын 4-нд болох парламентын сонгууль ойртох тусам тэмцэл улам хурцдаж байна. Радио болон телевизийн сувгуудаар сонгуулийн өмнөх халз мэтгэлцээн болж байна. Манай орны томоохон намын нэг "Нэгдсэн ОУ" нам тэдний дунд байна. Тэд эдийн засгийг шинэчлэх болон авилгалтай тэмцэх зорилтуудаараа сонгогчдыг татхаар оролдож байна. Харин зүүний жигүүр болох коммунистууд байгалын баялагыг ард түмэнд буцааж өгөх, эдийн засгийн хямралын шинэ давалгаанаас урьдчилан сэргийлэх санал санаачлагыг санал болгож байна. ЛАН-ын либерал-ардчилагчид цэргийн шинэчлэл явуулах, орон сууц нийтийн ахуй үйлчилгээний салбар дахь луйварчин түшмэдүүдийг гэсгээнэ гэдгээ ард түмэндээ амлаж байна. Ном хаялцаж байгаа ихэнх нэр дэвшигчдийн ярианы үндсэн сэдэв нь боловсрол, үндэстэн хоорондын харилцаа, улс орны батлан хамгаалах чадврыг дээшлүүлэх, эмнэлэгийн тусламжийг чанартай болгох, гадаад бодлого,  эдийн засаг зэрэг асуудлууд байна.

   Манай "Оросын дуу хоолой" радиогийн шууд нэвтрүүлэгт хамгийн эхэнд "ОУ-ын эх орончид", социал, либерал чиглэлийн "Яблоко" намууд уулзалдлаа. Хамгийн сонирхолтой нь ихэнх асуудлаар талууд нилээд хатуу байр суурьтай байсан гэж шүүмжлэгчид үзэж байна. Гэхдээ олон асуудлаар үзэл бодол нь таарч байлаа гэж ОДХ радиогийн халз мэтгэлцээнийг хөтлөгч Армен Гаспарян үзэж байна. "ОДХ" радиогийн анхны халз мэтгэлцээн гол төлөв эдийн засгийн асуудлуудад зориулагдсан юм. Мөн авилгалыг хэрхэн сөрөн зогсох талаар ярилцсан юм. Энэ аюулт "халдварт" өвчнийг анагаах нэг арга бол албан тушаалаа хортойгоор ашиглан гэмт хэрэг үйлдсэн болсон хээл хахууль авсан түшмэдүүдийг бүх насаар нь төрийн албан тушаал хаших эрхий нь хасах хэрэгтэй гэсэн санал байлаа. Халз мэтгэлцээний сүүлчийн хэсэг нь "ОДХ" радиогийн хувьд уламжлал болсон гадаадад оршин суугаа эх орон нэгтнүүдийн асуудал байлаа. "ОУ-ын эх орончид", социал, либерал чиглэлийн "Яблоко" намуудын байр суурь нь энэ талаар тус улсын одоо  явуулж байгаа гадаад бодлоготой ойролцоо байна. Асар олон тооны манай эх орон нэгтнүүд өөрсдийгөө түүхэн эх орноосоо тасарсан гэж хэзээч тооцож болохгүй гэж улс төрчид үзэж байна. Янз бүрийн улсуудад олон тооны оросын клубуудыг байгуулж, "оросын улиралыг" байнга явуулж байхыг улс төрчид санал болголоо.

   ЕХ-ны парламентийн ассамблейн /ЕХПА/ олон улсын ажиглагчид Орос орон дахь сонгуулийн өмнөх улс төрийн тэмцлийн гэрчүүд боллоо. ЕХПА дахь Нэгдсэн зүүнийхний тэргүүн Тини Коксын тэргүүлж байгаа төлөөлөгчдийн гол зорилго нь сонгуулийн кампанит ажлын явцыг үнэлэх явдал юм. Оросын ихэнх улс төрчид тэр дундаа сөрөг хүчний тэргүүнүүд 2007 оны сонгуулийг бодвол нааштай тал руугаа өөрчлөгдсөн байна гэж Тини Кокс тэмдэглээд: «Сонгуульд долоон нам тэр дундаа парламентад суудалгүй гурван нам оролцож байгааг тооцон үзвэл бодит өрсөлдөөн боломжтой байна гэхдээ "Нэгдсэн ОУ" намд засаг захиргааны нөөц асар их байгаа бөгөөд тэд үүнийгээ улс төрийн ашиг сонирхолдоо ашиглаж байгаатай холбоотой гомдолоо олонхи намууд илэрхийлэж байлаа. Гэхдээ 12-р сарын 4-нд сонгогчидод сонголт байна» гэж тэр хэллээ. ЕХПА-н шинжээчид думын сонгуулийг оросын шинжээчид болон ЕХ-ны Аюулгүй байдлын байгууллагын /ЕХАББ/ дэргэдэх Хүний эрх болон ардчилсан институтийн хороо, ЕХАББ-ын Парламентын байгууллагын ассамблейн төлөөлөгчидтэй хамтран ажиллаж ажиглах болно гэж Тини Кокс нэмж хэлсэн байна. ОУ-ын сонгуулийн явцыг уламжлал ёсоор 650 нэр хүндтэй олон улсын ажиглагчид ажиглах болно. ТУХН-ийн орнуудын төлөөлөгчид, Евро Азийн эдийн засгийн хамтын ажиллагааны нөхөрлөл, ШХАБ, Умард зөвлөл зэрэг байгууллагууд тэдний дунд байна.