Нийслэлийн амьтны хүрээлэн 2011 оныг дуустал шинэ амьтадтай тэр дундаа ховор амьтадтай болно гэж “Интерфакс” агентлаг мэдээллээ. Тус байгууллагын мэдээлж байгаагаар Франц улсад байгаа муурын төрлийн зэрлэг амьтадаас эм ирвэсийг авчирах юм байна. Ганноверийн амьтны хүрээлэнгээс ява арлын 8 лангур ирнэ. Германын Вуперталь амьтны хүрээлэнгээс хоёр туйлын чоно, Берлины Тиепаркаас хоёр эр, хоёр охин Беннет имжийг тус тус авчирах юм байна. Үүнээс гадна алаг мангуст, африкийн тарвага, хар сүүлт тарвага, богинохон  чихт заанан алаг даага, жижиг хамарт имж зэргийн Берлинээс Москва руу авч ирнэ. Дээр дурдсан бүх амьтад амьдран суух шинэ газраа 2011 оны 12-р сарын 15 гэхэд хүрэлцэн ирсэн байна гэж амьтны хүрээлэнгийн захиргаа мэдэгдлээ.