Боингийн аврага онгоцуудаас тохилог сансарын жолоодлогот хөлгийг ОУ боловсруулж байна. “Энергия” нэгдлийн тэргүүн Виталий Лопота энэ тухай мэдэгдлээ. Энэ сансарын шинэ аппаратад багын нэг гишүүнд ойролцоогоор хоёр шоо метр чөлөөт талбай оногдоно, харин Боингийн зорчигч тээврийн аврага онгоцонд нэг хүнд 0,83 шоо метр талбай оногддог байна. Үүнээс гадна оросын хөлөгт сансарын нисэгчид сууж, удаан хугацаанд хөдөлмөрийн чадвартай байх онцгой зохион байгуулалттай сандалыг байрлуулах болно. Энэ хөлгийн жин нь 14 тонноос илүүгүй байх юм.