АНДЭЗХА-ны орнуудын эрчим хүчний нөөцийн хэрэглээг ОУ хангахад бэлэн байна. Гонолулуд болж байгаа дээд хэмжээний уулзалтын үеэр “Газпром” компанийн захиралуудын зөвлөлийн дарга Алексей Миллер ингэж мэдэгдлээ. Дээд хэмжээний уулзалтын үеэр болсон хэлэлцээрүүд бүс хоорондын эрчим хүчний интеграцийн үндэс суурь нь болно гэж тэр хэлсэн байна. 2030 он гэхэд АНДЭЗХА-ны орнуудын шатдаг ашигт малтмалын хэрэглээ 80%-иар өснө гэж Миллер таамаглаж байна. Дорнодын хийн хөтөлбөрийг ОУ-д хэрэгжүүлснээр шаардлагатай экспортын хүчин чадалтай болно гэдэгт тэрээр итгэлтэй байна.