Энэтхэг улс ойрын хугацаанд тэрбум орчим доллароор оросын Ми-17В-5 загварын 59 нисдэг тэрэг худалдаж авна. Урьд нь 80 нисдэг тэрэг захиалсан байсан юм. “Таймс оф Индиа” сонин энэ тухай өнөөдөр мэдээллээ. Энэ 11-р сарын эхээр “Вертолеты России” холдинг Энэтхэг улсад эхний захиалгын нисдэг тэргүүдийг нийлүүлсэн юм. Сонины мэдээлж байгаагаар эхний 26 нисдэг тэрэг 12-р сарын сүүлчээр тус улсад очино. Бүх захиалгыг 2014 он гэхэд дуусгах ёстой юм байна. Энэ нисдэг тэрэг нь Ми-17-гийн шинэчилсэн загвар бөгөөд десантчид болон ачаа тээвэрлэхэд зориулагдсан ба том хэмжээний ачааг дүүжилж явах боломжтой юм. 2011 оны байдлаар Энэтхэг улсын АЦХ-ний байлдааны бие бүрэлдхүүнд Орос улсад үйлдвэрлэсэн Ми-8/17 загварын 200 гаруй нисдэг тэрэг байна.